МОННИС МОТОРС: Ниссан 4х4 өдөрлөг зохион байгуулагдлаа

МОННИС МОТОРС: Ниссан 4х4 өдөрлөг зохион байгуулагдлаа

ТүгээхShare

Ниссан Монголиа 4х4 клуб нь байгуулагдсан цагаасаа хойш төрөл бүрийн авто аялал, спорт өдөрлөгүүдийг тогтмол зохион байгуулж байгаа билээ

Тус клуб нь Ниссан автомашин эзэмшигчдийнхээ дунд ээлжит нэгэн арга хэмжээ болох Чингэлтэй, Богд хан хайрханы өдрийн аяллыг 11 дүгээр сарын 24-ний Бямба гарагт зохион байгууллаа.Энэхүү өдөрлөгөөр нийслэл хотын иргэд, Ниссан хүлэгтнүүд маань Чингэлтэй хайрханы оргилд гарч тус уулын тухай түүхэн сонирхолтой мэдээлэлтэй танилцаж аяллаа цааш үргэлжлүүллээ.

Ниссан клубын гишүүд Богд хан уулаар аялаж Улаанбаатар хотын ойролцоо Ниссан хэрэглэгчдийнхээ дунд автомашин жолоодлого, техникийн ур чадварын сорилт, хөгжөөнт олс таталтын тэмцээнийг зохиосон юм.

Жолоодлого, ур чадварын тэмцээнд Амгалан У61 Патрол автомашинаараа хамгийн бага хугацаанд саадыг туулж 1-р байрт шалгарч өргөмжлөл 150,000 төгрөгөөр, 2-р байрт У62 Патрол автомашинтай Төрмөнх шалгарч өргөмжлөл 100,000 төгрөгөөр, 3-р байрт У62 Патрол автомашинтай Ариунбаяр шалгарч өргөмжлөл 100,000 төгрөг бүхий шагналаар тус тус шагнуулав.

Өмнөх жилийн хувьд Ниссан хүлэгтнүүд маань Улаанбаатар хотынхоо түүхэн хөгжил, сонирхолтой баримтуудтай танилцаж их хотынхоо иргэдэд замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалан Ниссан Парад өдөрлөгийг амжилттай зохион байгуулж байсан билээ.

Ниссан клубээс зохиож буй энэхүү өдөрлөг арга хэмжээнд зөвхөн Ниссан бус Ford, Toyota, Hummer зэрэг бусад автомашинтай хэрэглэгчид ирж төмөр хүлгийнхээ талаар мэдээлэл солилцож нэг өдрийг авто спортоор хичээллэж өнгөрүүллээ.

Ниссан Монголиа 4х4 клуб нь байгуулагдаад 2 жил болж байгаа хэдий ч Ниссан Тур-адал явдал бартаат замын аялал, Ниссан Чаллэнж-автоспорт тэмцээн, Шилийн Богд-өвлийн аялал зэргийг улирал тутамд уламжлал болгон зохион байгуулдаг болоод байна.

Чингэлтэй хайрхан уулын тухай:

Улаанбаатарын умард талд оршигч тахилга сүлдэт уул.Зүүн өмнө талаараа Салхит, Хайлааст, Хайст, баруун талаараа Баянцагаан уул, Сант, ар өвөр Гүнтийн даваа, Хожуулын даваа, зүүн талдаа Жигжид Бумбат, Шадивлан, Суварганы өндөр зэрэг жижиг том амуудтай.

Эдгээр амуудаас хорь шахам жижиг гол урсан Сэлбийн эх болж Туул голыг сэлбэн урсдаг.Чингэлтэй хайрханыг шавь нартаа ном зааж байгаа өвгөн багшийн шинжтэй, лам эзэнтэй уул хэмээн домоглодог.

Иймээс энэ ууланд эрдэм номын нямба бясалгал хийх нь сайн гэж үздэг. Чингэлтэй хайрхан ууланд их хүрээний эмчийн дацангаас зуны сүүл сар, намрын дунд саруудад хоёр удаа /лянхуа/-д гарна.

Эдүгээ нийслэлийн Чингэлтэй дүүргээс эрхлэн Чингэлтэй хайрханаа тахидаг уламжлалтай.