Scania бренд Швед Монголын бизнес уулзалтыг ивээн тэтгэлээ

Scania бренд Швед Монголын бизнес уулзалтыг ивээн тэтгэлээ

Түгээх

Шведийн ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Гуннар Уум тэргүүтэй бизнесийн төлөөлөгчдийн Монголд хийж буй айлчлалын хүрээнд “Шинэлэг, үр бүтээлч, аюулгүй уул уурхай” сэдэвт Швед-Монголын бизнес уулзалтыг Шведийн Худалдааны зөвлөл, Бээжин дэх Шведийн ЭСЯ, Швед Улсаас Монголд суугаа Консулын газар, МУУҮА-тай хамтран 2012 оны 11 дүгээр сарын 3-нд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.Энэ удаагийн бизнес уулзалтанд Шведийн уул уурхайн салбарт арвин туршлагатай, өндөр техник технологи бүхий 10 гаруй компанийн 30 гаруй бизнесийн төлөөлөгчид хүрэлцэн ирж, Монголын уул уурхай, ашигт малтмалын салбарын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах боломжийг нээн өөрсдийн үйл ажиллагаа, техник технологи, тоног төхөөрөмжийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Тус уулзалтанд Моннис Интернэшнл нь Шведийн алдарт Scania брендээрээ оролцлоо.

Scania нь ачааны автомашин үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг бөгөөд олон зуун жилийн түүхт томоохон үйлдвэрлэгч компани юм.

Моннис Интернэшнл нь 2011 оноос тус брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютороор ажиллаж байна.