Моннис интернэшнл 2007 оноос эхлэн 6 дахь жилдээ сурах эрмэлзэл дүүрэн оюутан залууст зориулж Ирээдүйн манлайлагч тэтгэлэгт хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон хэрэгжүүлж байгаа билээ. Бидний зорилго компанийн хүний нөөцийн бодлогын хүрээнд тэргүүний шилдэг оюутны хөдөлмөрийг үнэлэх, цаашид сурч боловсрох хүсэл эрмэлзлийг өрнүүлэх, улс орондоо хэрэгтэй сайн боловсон хүчин бэлдэхэд оршино.
Ирээдүйн манлайлагч тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн бакалавр зэргийн өдрийн ангид суралцаж буй оюутнууд хамрагдах боломжтой бөгөөд тэтгэлэгт хөтөлбөр 1-2 жилийн хугацаанд сургалтын дүнг харгалзан амжилттай суралцсан оюутнуудад үргэлжлүүлэн олгоно.
2007-2008 оны хичээлийн жилд тус тэтгэлэгт хөтөлбөрт 1-ээс 4-р курсийн хот, хөдөөгийн нийт 30 оюутнуудыг шалгаруулсан билээ. Эдгээр оюутнуудаас 3,4-р курсийн 15 оюутан өөрийн суралцаж буй мэргэжлийн дагуу компанид дадлага хийж, 11 оюутан сургуулиа амжилттай төгсөж эдгээр төгсөгчдөөс 5 оюутан тус компанид ажиллаж байна.
Тус компанийн Ирээдүйн манлайлагч тэтгэлэгт хөтөлбөр 2012-2013 онд цаашид үргэлжлүүлэн суралцах оюутнууд өнгөрсөн хичээлийн жилийн сурлагын голч дүнгээс хамааран шалгаруулалтад орж манай тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой. Энэ оны хичээлийн жилд шинээр хот хөдөөгийн нийт 20 оюутныг нэмж шалгаруулж авахаар төлөвлөөд байна. Эдгээр оюутнууд мөн адил амжилттай суралцсан тохиолдолд суралцах явцдаа тэтгэлгийг үргэлжлүүлэн авах боломжтой юм.
Тавигдах шаардлага:
Бүрдүүлэх материал:
Сонгон шалгаруулалт
Шалгаруулалт үндсэн 3-н үе шаттай явагдана. 2012 оны 08-р сарын 17-ноос 2012 оны 09-р сарын 25-ны хооронд явагдана.
I. 2012/08/17-ноос 2012/09/15-ны хооронд Оюутны материалыг хүлээн авч комисс нэг бүрчлэн хянаж, оюутан нэг бүрээр хэлэлцэн шалгуурын хамгийн сайн биелүүлж үргэлжлүүлэн тэтгэлэгт хамрагдах болон шинээр хамрагдах 50 хүртэлх оюутныг дараагийн шатанд оруулна.
Дараагийн шатны шалгаруулалтын хугацааг өмнөх шалгаруулалтын дараа зарлана.
Оюутан танд олгогдох боломжууд:
Тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтад шалгарсан, үргэлжлүүлэн авах оюутнуудад “Ирээдүйн манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрийн батламж гардуулан сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамруулна.
Дээрх материалыг бүрдүүлж гарчиглан битүүмжлэн Ниссан төвийн байранд 2012 оны 09 дугаар сарын 15-ний дотор ирүүлнэ үү!
Жич: Шалгуурт тэнцсэн оюутнуудтай эргэн холбогдох бөгөөд материал дутуу, хугацаанаас хоцорсон материал хүлээн авахгүй бөгөөд материал буцаан өгөх боломжгүй болохыг анхаарна уу!
Харилцах хаяг:
Моннис Интернэйшнл
Ниссан төв, Нарны зам - 13,
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар, Монгол Улс, Шуудангийн хайрцаг 28/394
Tel: (976 11) 311687; 318283, 318284
Fax: (976 11) 323248
E-mail: hr@monnis.com