Моннис Моторс компаниас жил бүр зохион байгуулдаг эх орныхоо үзэсгэлэнт байгалийн сайхныг үзэгчиддээ сурталчилан таниулах, Ниссан 4х4 автомашины хүч чадлыг Монголын бартаат замд шалгах зорилготой Ниссан Тур аяллын 2012 оны багийнхан 11 хоногийн турш Монгол орны өмнөд цэгт хүрч байгалийн хосгүй үзэсгэлэнт, дурсгалт газруудаар аялаад ирлээ.Ниссан Тур аялал хоёр жилийн өмнө Монгол орны хамгийн хойд цэг дээр хүрч байсан бол энэ жил Ниссан хүлгийнхээ тугийг Монгол орны хамгийн өмнөд цэг болох Орвог гашууны бор толгой дээр мандууллаа.
Говийн бүсэд хийсэн аялал Ниссан Тур аяллын түүхэнд цоо шинэ хуудсыг нээсэн бөгөөд очсон газар бүр олон мянган жилийн өмнөх мөр, түүхийг агуулсан байгалийн өвөрмөц тогтоцтой байлаа.
Тухайлбал энэ жил хүн төрөлхтөний эртний түүхийг хадан дундаа агуулсан Бага газрын чулуу, эгц өвөрмөц мөргөцөг Цагаан суварга, жилийн турш мөсөөр хучигдсан хавцал Ёлын ам, Говь гурван сайхан уул, манай орны хамгийн урт элсэн манхан Хонгорын элс, этгээд сонин тогтоцтой мөргөцөг Хэрмэн цав, 40 орчим мянган жилийн түүхийг хадгалсан үлэг гүрвэлийн өлгий нутаг Баян заг, 300 гаруй жилийн түүхтэй шашны төв Онгийн хийд, онгон дагшин уул Зорголхайрхан зэрэг үзэсгэлэнт газруудаар аялсан билээ.
Дундговь, Өмнөговь аймгийн дурсгалт газруудаар аялсан цуврал нэвтрүүлгүүд 10-р сард ТВ5 телевизээр үзэгч олонд хүрэх юм. Энэ жилийн аяллын бас нэг онцлог нь Ниссан 4х4 автомашинууд цугларсан явдал байлаа.
Тухайлбал бартаат замын хаан гэгддэг Ниссан Патролын сүүлийн 3 загвар болох Ү62, 61, 60 цувралууд, X-Terra, Патрол Пикап зэрэг автомашинууд хүч чадлаа сориод ирлээ.
Энэхүү аялалд оролцогчдын шатахуун, засвар үйлчилгээний зардлыг уламжлалт ёсоор зохион байгуулагч Моннис Моторс компани хариуцсан билээ.
Ийнхүү аяллын тухай сонирхолтой нэвтрүүлэг бэлтгэн үзэгчиддээ хүргэхээс гадна мэргэжлийн зурагчны фото зургуудаас бүрдсэн ханын хуанлиг гарган та бүхэндээ хүргэдэг билээ.
дэлгэрэнгүй мэдээллийг nissantour.mn -ээс авна уу.