Ниссан Тур-2012 багийнхан замдаа гарлаа
Монгол түмний үндэсний их баяр наадмын сүр жавхлант өдрүүдийн дараа Ниссан Тур аяллын багийнхан Өмнөговь аймгийн зүг аяны жолоо заллаа.
Моннис Моторс компаниас жил бүр зохион байгуулдаг энэхүү аялалд зөвхөн Ниссан брэндийн 4х4 харьцах автомашинууд оролцдогоороо онцлог юм. Ниссан Тур аялал нь Ниссан автомашины хүч чадлыг Монголын бартаат замд шалгах, Монгол орныхоо үзэсгэлэнт байгалийн сайхныг телевиз үзэгчиддээ сурталчлан таниулдаг зорилготой билээ.

Дэлхийд Монголынх хэмээн тодотгон гайхуулах олон бахархал байдгийн нэг нь зэрэглээ мяралзаж, элс нь алтран, тэмээн сүрэг нь ханайсан говь нутаг маань билээ. “Ниссан тур” аялал хоёр жилийн өмнө Монгол орны хамгийн хойд цэгт очиж, хүчит төмөр хүлгийн чансааг сорьж байсан бол энэ удаа өмнөд бүсээр аялангаа эх орныхоо хамгийн урд цэгийг “Ниссан” хөлгийнхөө дугуйгаар тамгална.
Өмнөх дөрвөн аяллаараа бид уул, ус, өндөр даваа, ой мод, намаг шавар, хад асга хосолсон хангайн бүсүүдээр аялж, арвин их туршлагыг хуримтлуулсан. Харин говийн бүсэд хийх аялал биднийг цоо шинэ сорилт, өөр ертөнц мэт дуу алдам үзэсгэлэнт байгалийн тогтоцтой учруулж, оньсого мэт үлэг гүрвэлийн өлгий нутагт хүчирхэг Ниссан-ы төмөр хүлгүүдийн шандсыг сорих болно.
Уламжлалт ёсоор зохион байгуулагчдын зүгээс аялалд оролцож буй автомашинуудын шатахуун, автомашины засвар үйлчилгээ, моторын тос солих болон бусад зардлуудыг бүрэн хариуцаж байгаа юм. Ниссан Тур аялал нь 2012 оны 7 дугаар сарын 15-наас эхэлж, 11 хоногийн турш бартаат замын аяллыг хийгээд буцаж ирнэ.
Аяллыг Монголын хамгийн анхны интернэт телевиз болох ТВ5 телевиз Ниссан Тур аяллын торгон агшин бүрийг сурвалжлан, цуврал нэвтрүүлэг бэлтгэн үзэгчиддээ хүргэх юм. Ийнхүү Ниссан Тур 2012 аялал дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон нийтэд эх орныхоо байгалийн болон түүхийн дурсгалт газруудыг таниулахад онцгой ач холбогдолтой аялал замдаа гарлаа.