Сүүлийн үед Европ болон Азийн зарим улсуудад шуугиан дэгдээгээд байгаа Nissan JUKE автомашиныг Монголд танилцуулах ёслолын ажиллагааг Моннис Моторс 7-дугаар сарын 4-нд Ниссан төвд зохион байгуулах гэж байна
Хүн бүрийн харцыг яахын аргагүй булаах Nissan Juke-ийн талаар товч мэдээллийг Оросын ЗаРулем сэтгүүлд нийтлэгдснээр та бүхэнд хүргэж байна.
Автомашин үйлдвэрлэгчид бие биеэсээ өрсөн бусдыг алмайруулах загвар бүтээсээр байгаа. Үүний нэгэн жишээ бол Nissan Juke билээ.
Автомашин сонирхдог л бол түүнийг гудамжаар зөрөхөд эргэж харахгүй хүн гэж үгүй биз ээ. Үнэхээр дэгжин загвартай, эрч хүчтэй спортлог шинжийг агуулсан хирнээ их хотын жолоодлогод маш тохиромжтой хэмжээ, ашиглалтын зөв харьцаа, маневарлах чадвар, огцом хурд авалт зэрэг нь энэ автомашинд яахын аргагүй алга таших шалтгаан боллоо.
Бусад авсаархан кроссовер үйлдвэрлэгчид гол чиглэл, байр сууриа бусдадаа алдахгүйг хичээж байх хооронд Ниссаныхан бүх хэрэглээнд маш тохиромжтой, өөр өөрийн онцлогтой загварууд гаргах тал дээр тэргүүлэх байр сууриа бататгаж, шинэ шинэ боломжуудыг нээж байна.
Nissan Juke нь өнөө үеийн хамгийн загварлаг кроссовер болох нь түүний нэр болон логоноос л шууд харагдаж байна. Juke-ийг анхны сэтгэгдлээр харахад том биш хирнээ спортлог байдлыг бүрэн шингээсэн ба унаад явж байхад яагаад ч юм бэ өөртөө итгэлтэй байдал төрүүлэхүйц санагдав.
Эдгээр хэв шинжийг маш гярхай хослуулсан байдал нь Nissan Juke-ийг хамгийн олон хэрэглэгчийн шаардлагыг хангах чадвартай, үнэхээр универсал буюу олон боломжит машин болгож чадсан байна.
NissanJuke бүх талаараа өвөрмөц: анх хармагц содон, энгийн бус дизайн нь хараа булааж, салон дотроо ч ер бусын байдлыг илтгэнэ. Авсаархан байдлын цаана “том” кроссоверийн тогтвортой үзүүлэлтүүдтэй, биендээ л бяртай хөдөлгүүрийн спортын хүч нуугдаж байдаг.