Моннис Моторс компанийн брэнд сугалаа болоод байгаа Монголын анхны ПРЕМИУМ сугалааны үргэлжлэл болох 40:1 сугалаат худалдааны ялагчийг тодруулах арга хэмжээ Ниссан төвд амжилттай зохион байгуулагдлаа. Монголд анх удаа супер ялагчиддаа автомашин сойдог Премиум сугалаа өмнө нь 30:1, 50:2, 100:1 нэртэйгээр цоо шинэхэн Ниссан автомашинуудын хонжвортой сугалаат худалдаа зохион байгуулагдсан бол энэ удаа ялагчийн бай шагналыг 2012 оны дэлхий дахинаа Байгаль орчинд ээлтэй автомашин хэмээгдээд буй Ниссан MARCH автомашин болгосон ба энэхүү автомашин нь хотын жолоодлогод хамгийн тохиромжтой төдийгүй Азийн ихэнх орнууд, европын зарим орнуудад борлуулалтаараа тэргүүлж байгаа юм.
Тус сугалааны азтанг тодруулах арга хэмжээг 2012 оны 5 дугаар сарын 19-нд буюу Луу жилийн луу сарын луу өдөр зохион байгуулсан нь тухайн өдрийн азтанд од хийморийн ивээл болж байгаа юм.
Олон хүний сэтгэлийг нэгэн зэрэг догдлуулсан тус арга хэмжээг хянахаар цагдаа, татварын байгууллагын төлөөлөгчид, хөндлөнгийн ажиглагчид ажиллаа. Сугалааны хайрцгаас гарч ирэх сугалаа бүрийн овог нэр, сугалааны дугаар зэрэг мэдээллийг сугалаанд оролцогч болон ажиглагчдад давхар шалгуулдаг нь тус сугалааг хамгийн шударга явагддагийн бас нэг илрэл болдог билээ. Самбараас хасагдаж буй сугалааны эздэд гунигтай, самбарт үлдэж буй сугалааны эздэд итгэл найдвар төрүүлсэн мөчүүд байв.
ПРЕМИУМ сугалааны ялагчаар Б.Энхбаяр тодорсон бөгөөд баярласан сэтгэлээ хуваалцлаа.
Моннис Моторс компанис зохион байгуулдаг Премиум сугалаа нь Монголдоо анхдагч төдийгүй, хамгийн шударга байдлаар азтанаа тодруулдаг учраас худалдан авагчдад нь таатай сэтгэгдлийг төрүүлдэг билээ. 40:1 сугалаат худалдааны 1 дүгээр шатны сугалааны азтан ийнхүү тодорсон ба цааш цаашид үргэлжлүүлэн явагдах юм.
Цоо шинэ Ниссан MARCH автомашины эзэн, Премиум сугалааны ялагчдаа Алтан шар зам тань өлзийтэй байхын ерөөлийг дэвшүүлье. Ниссан автомашины талаар нэмэлт мэдээллийг дуулгахад Ниссан төвд худалдаалагдаж буй автомашинуудын үнэ тодорхой хугацаанд огцом хямдарсан тул та бүхэн Ниссаны худалдааны төлөөлөгчдөөс илүү ихийг асууж тодруулна уу.
Утас: 318283, 9911-0014, 9911-3831, 8811-0493