Зорчигч тээвэрлэх тусгай зориулалтын Патрол Пикап Монголд
Ниссан корпорациас зах зээлд шинээр гаргаж буй зорчигч тээврийн зориулалттай, бүхээгтэй Патрол Пикап-ийг танилцуулахдаа анхдагч зах зээлээр Монгол Улсыг онцолж, Моннис Моторс компанид эхний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ хүлээлгэн өглөө. Энэхүү Патрол Пикап нь хөдөө орон нутгийн замд туулах чадвар сайтай, чулактай буюу хамаарах тэнхлэгтэй тул Монголчуудын хэрэглээнд тохирсон, Ниссаны уламжлалт safety-аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан, 13 хүний багтаамжтай тээврийн хэрэгсэл юм. Автомашины урд гуперыг сайн чанарын ган хайлшаар хүчитгэж, хойд тэнхлэгт даацын нум суурилуулсан нь бат бөх чанарыг улам тодотгосон байна. Зорчигчийн тав тухыг хангах үүднээс бүхээгний агааржуулалтын системийг иж бүрэн шийдвэрлэсэн ба хойд бүхээгнээс урд бүхээгтэй холбогдох суурин утсыг суурилуулж өгсөн байна. Автомашины ард ухрах үйлдэл хийхэд зориулагдсан камер, заалны толин дээр ухрах үеийн дүрс дамжуулах дэлгэц суурилуулсан нь жолоочид аюулгүй ажиллагааг хангахад туслах юм.Сүүлийн 10 гаруй жил хошуучилж буй Ниссаны алдарт 4.2cc багтаамжтай 6 цилиндр бүхий TD42 хөдөлгүүр, 5 шатлалтай механик хурдны хайрцаг суурилагдсан нь автомашины эдэлгээнд чанарын баталгаа болж байгаа бөгөөд дизель шатахуун хэрэглэдгээрээ шатахууны зардлаа хэмнэх давуу талыг олгоно.
Энэхүү шинэ загварын автомашиныг эмнэлгийн түргэн тусламжийн үйл ажиллагаанд холбогдох төхөөрөмжүүдийг угсарч хэрэглэхэд бэлэн байхаар үйлдвэрлэснээс гадна зорчигч тээвэрлэх зориулалтаар уул уурхайн салбарт, цэрэг цагдаагийн байгууллагуудад зориулагдсан гэдгийг үйлдвэрлэгчээс онцолж байна.