Ниссан Патрол Y62- Байгаль далайд

Ниссан Патрол Y62- Байгаль далайд

ТүгээхShare
Ниссаны нэрийн хуудас гэгддэг алдарт Nissan Patrol автомашиныг үйлдвэрлэж эхэлсний 61 жилийн ойг тохиолдуулан Оросын Зарулем сэтгүүлийн багийнхан Москвагаас Байгаль нуур хүртэлх холын аянд мордсон байна.Аялалд Pathfinder, Navara, Murano, X-Trail, Juke гэх мэт Ниссаны 4х4 загварууд оролцсон байна. Аяллыг сонирхолтой болгох үүднээс нуурын эрэг орчмын Новый Энхалук тосгонд мөсний уралдаан зохион байгуулсан нь 4х4 хөтлөгчийн чадвар, мөн чанарыг баталсан байна. Уралдааны гол оролцогч нь аргагүй л 60 жилийн тэртээх дайчин эрэмгий өвөг дээдсийн цус шингэсэн, гайхамшигт чадваруудыг өнөөг хүртэл өвлөн яваа Nissan Patrol байлаа. Өвлийн улиралд тун үзэсгэлэнтэй харагдах дэлхийн хамгийн гүн Байгаль нуурын цас, мөсөн дундах сонирхолтой фото зургуудыг та бүхэнд хүргэж байна.