Моннис Групп хүүхэд багачуудад чиглэсэн нийгмийн ажлуудаа үргэлжлүүлж байна

Share articleМэдээлэл түгээх


Сар шинийн босгон дээр бяцхан хүүхдүүдийн өөрсдийнх нь хүсэлтээр, тэдний өдөр тутмын ахуйн хэрэгцээнд нь зориулж бүрэн автомат угаалгын машин-2, компьютер-2, хөргөгч-2, богино долгионы зуух-2, индүү-2 зэрэг ахуйн хэрэглээний иж бүрэн цахилгаан хэрэгсэл бэлэглэлээ.Нийгмийн хариуцлагаа бодитоор хэрэгжүүлэгч Моннис Моторс компани нь хүүхэд багачуудын соёл боловсрол, эрүүл мэндэд чиглэсэн олон арга хэмжээ явуулдагийн ээлжит арга хэмжээ нь энэ бөгөөд 14 жилийн турш бүтэн өнчин хүүхдүүдийг асран халамжилж ирсэн “Манай гэр” асрамжийн төвийн хүүхдүүдэд ийнхүү тусалсан нь тус төвийн хамт олон, хүүхэд багачууд маш ихээр баярлаж байлаа. Моннис Группын охин компани, Ниссаны албан ёсны төлөөлөгч Моннис Моторсын хамт олноос өгч буй энэхүү бэлэг нь хүүхдүүдийн хувьд хүсэн хүлээсэн мөч байлаа.

“Манай гэр” асрамжийн төв нь 1998 оноос эхлэн бүтэн өнчин хүүхдүүдийг хүлээн авч байршуулан, асрамж, халамжийн үйл ажиллагаа явуулж ирсэн ба одоогоор 2-15 насны 26 хүүхэд байнгын асаргаанд байдаг юм байна. Тус төвийн багш сурган хүмүүжүүлэгч нар нь хүүхдүүдээ гэрийн нөхцөлд таатай, эрүүл эрх, дарамт шахалтгүй, бусдын адил боловсролыг эзэмшүүлэх ариун үйлсийг бүтээж буй буян түгээгч хамт олон юм.























Эх орны ирээдүй болсон хүүхэд багачууддаа аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Моннис Групп