Ниссан 4х4 Монголиа клуб зөвлөж байна

Share articleМэдээлэл түгээх


ХҮҮХДЭЭ ӨВӨР ДЭЭРЭЭ АВЧ ЗОРЧИХООС ТАТГАЛЗЬЯ!

50км/ц хурдтай автомашин хөдөлгөөнгүй саадтай мөргөлдөхөд 80кг жинтэй насанд хүрсэн хүний биед 2тонн жинтэй цохилтын хүч үйлчилдэг байна. Харин хүүхдэд 500кг цохилтын ачаалал оногдоно.Бага насны хүүхдээ зориулалтын суудалгүйгээр автомашинд өвөр дээрээ авч зорчдог нь энгийн үзэгдэл болоод байна. Гэвч автомашины осол, замын нөхцөл байдал, хальтаргаатай байгаа энэ үед хүүхдийг өвөр дээрээ эсвэл жолоочийн хажуу талын суудалд суулгаж явах нь маш аюултай юм.

Ойролцоогоор 40 км/ц хурдтай яваа автомашинд хүүхдийн жин физикийн хуулиар 30 дахин ихэсдэг. Жишээ нь 5 кг жинтэй хүүхдийн биеийн жин машин осолдох мөргөлдөх үед энгийн үед 110 кг жинтэй биетээр цохиж байгаатай адил хүчээр машины дотор салоны эд ангийг мөргөдөг байна. Хэрэв автомашин мөргөлдсөн үед эмэгтэй хүн ийм хүнд жинг барьж үлдэхэд хэцүү юм.

Явж буй автомашин шүргэлцэхийн төдийд бага насны хүүхдийг өвөр дээрээ авч зорчсоноос гарах муу үр дагаварууд:

    • Огцом тоормозлох үед хүүхдийн хүзүүний яс бэхжиж амжаагүй тул ослын үед толгойгоо барьж дийлээгүйгээс хүзүү нуруу нугардаг.
    • Задарч буй аюулгүйн дэрэнд хүчтэй цохиулах
    • Урд талаараа гадны биетийг хүчтэй мөргөх үед урд салхины шил хагарах, салоны урд хэсгийг мөргөх

Герман улсын статистикийн мэдээгээр энгийн суудалд гурван цэгтэй бүстэй сууж явсан хүүхдүүд биеийн онцлог өндөрт нь тохируулсан тусгай суудалд сууж яваа хүүхдүүдээс тав дахин илүү гэмтэлд өртдөг гэнэ. Энэ нь хүүхдийн хүзүүний яс бэхжиж амжаагүй учир ослын үед толгойгоо барьж дийлдэггүйгээс хүзүү хугардагтай холбоотой.

Учир нь автомашины ослын үед хүүхдийн бие эрхтэн төдийгүй амь нас хохирч болзошгүй. Харин тусгай суудал хэрэглэх нь хүүхдийн амь нас хохирох явдлыг 8 дахин багасгадаг байна.



Хүүхдийн зориулалтын суудлыг хэрхэн ашиглах вэ?

Ихэвчлэн 3 ба 4 сартайгаас нь хүүхдийн суудал хэрэглэж болдог боловч хүүхэд толгойгоо дааж байна уу үгүй юу гэдгийг анхаарч нягтлах хэрэгтэй. Хэрэв хүүхэд толгойгоо даахгүй байвал, 3-аас доош сартай нялх хүүхдэд заавал ор хэлбэрийн хэвтээ хүүхдийн суудлыг хэрэглэх шаардлагатай.


Ор хэлбэрийн суудал                                              Урагшаа харсан байрлалтай суудал

Хүүхдийн суудлыг нас болон өндөрт нь тохируулж сонгож авдаг. Ганцаараа сууж чаддаг болох хүртэл хойшоо харсан байрлалтай суудлыг хэрэглэх хэрэгтэй. Энэ нь ойролцоогоор 8-12 сартай үе юм. Гэвч хойшоо харуулж суулгах нь хэдий аюулгүй ч хүүхдийн харах байдал, орчинтой танилцах байдалд сөрөг нөлөөтэй тул ганцаараа сууж чаддаг болсон үед нь хөдөлгөөний дагуу урагш харсан суудал хэрэглэсэн нь дээр. Урагшаа харсан суудал хэрэглэх үед хүүхдийн цээжин хэсгээр даруулсан бүс хэрэглэдэг. Ийм урагшаа харсан суудлыг толгойгоо даахгүй хүүхдэд хэрхэвч хэрэглэж болохгүйг ахин сануулъя.


Хойшоо харсан хүүхдийн суудал илүү аюулгүй байдаг

Үүнээс үзэхэд хүүхдийн суудал хэрэглэх нь ямар их ач холбогдолтой нь харагдаж байна. Тиймээс бяцхан үрсийнхээ төлөө хүүхдийн суудлыг хэрэглэж хэвшицгээе.

Ниссан 4х4 Монголиа клуб
2012/02/12