Гэгээн үйлсийн цуврал арга хэмжээг зохион байгуулж байна

Гэгээн үйлсийн цуврал арга хэмжээг зохион байгуулж байна

ТүгээхShare
Лиебхэрр, Уул уурхайн тоног төхөөрөмжийн газрын Оюу толгой төслийн хамт олны санаачлагаар нийгмийн эмзэг давхаргын хүмүүст туслах зорилгоор Гэгээн үйлс нэртэй сайн дурын хандивын аяныг зохион байгууллаа.Ханбогд сумын нийгмийн халамжийн хэлтсээс мэдээлэл авснаар тус сумын Гавилуут бригадад оршин суух хөгжлийн бэрхшээлтэй өндөр настан болох Хад гуай болон ганц бие асран хамгаалагчгүй, өндөр настан Цэрмаа нарынд тухайн айлд хэрэгцээтэй хүнсний бүтээгдэхүүн болон түлээ нүүрсний туслалцааг хамт олны хуримтлалын мөнгөнөөс гарган хандивлав.

Өндөр настан Цэрмаа гуай нь ганц бие, асран хамгаалагчгүй ба орон гэрийн нөхцөл байдал тааруу, гэр сууц муу гэсэн хүсэлтийн дагуу бид бүхэн хотоос иж бүрэн гэр худалдан авч 2012 оны 1 дүгээр сарын 15-ны амралтын өдрөөр хамт олноороо Гавилуут бригад дээр очин гэрийг нь барьж өгсөн нь шинэ оны анхны сайн дурын хандивын үйлс байлаа.