Түргэн тусламжийн иж бүрэн тоноглогдсон шинэ автомашин бэлэглэлээ

Түргэн тусламжийн иж бүрэн тоноглогдсон шинэ автомашин бэлэглэлээ

ТүгээхShare
Моннис Группын ерөнхийлөгч Б.Чулуунбаатар нь төрөлх нутгийнхаа хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулан өөрийн төрсөн сум болох Түмэнцогтын эмнэлэгт зориулалтын бүрэн тоноглогдсон түргэний автомашин бэлэглэлээ.

Тус сум нь 250,000 га нутаг дэвсгэрт 3 багийн нийт 2400 гаруй хүн амтай ба сумын төвөөс зайдуу зарим хөдөөгийн айл өрхөд газар нутгийн онцлогоос шалтгаалж эмнэлгийн тусламж үйлчилгээ хүрч үйлчлэхэд цаг хугацаа алдаж, машин тэрэг нь эвдрэх, шавар цасанд сууж саатах зэрэг хүндрэл учирдаг байсан юм байна.

Өдрөөс өдөрт хүйтний эрч чангарч буй энэ цаг үед тус сумынхны тавьсан хүсэлтийн дагуу энэхүү түргэн тусламжийн автомашин бэлэглэх шийдвэрийг гаргасан нь эрүүл энхийн үйлсэд маш том хөрөнгө оруулалт боллоо гэдгийг сумын засаг дарга болон эмнэлгийн дарга нар захирал Б.Чулуунбаатарт хандан сайшаалтайгаар мэдэгдсэн юм.  

Энэхүү түргэн тусламжийн автомашин нь ашиглахад хялбар, үйлдвэрээсээ гарахдаа гүйдэг зам бүхий ор, хүчилтөрөгчийн аппарат, анхны тусламжийн хайрцаг гэх мэт эмнэлгийн тусгай тоноглолтойгоор үйлдвэрлэгддэг.

Мөн 4 дугуйндаа хөтлөгчтэй, бартаат замыг төвөггүй туулахаар бүтээгдсэн төдийгүй шатахуун зарцуулалт багатай юм.