Моннисчууд Үндэсний манлай татвар төлөгч боллоо
Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсны болон Сангийн яам байгуулагдсны 100 жилийн ой, Гаалийн байгууллага байгуулагдсны 99 жилийн ойн босгон дээр Монголын гаалийн байгууллага анх удаа Улсын төсөвт (1’000’000’000'000) буюу “НЭГ ИХ НАЯД” төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна.Энэхүү төсвийг бүрдүүлсэн байгууллагуудыг жагсаахад Моннис Интернэшнл нь 3-рт орж, Улсын төсөв бүрдүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан тул Гаалийн Ерөнхий Газраас баяр хүргэж, дурсамж гардууллаа.