Моннис Групп Амгалан цогцолбор сургуульд 10 ширхэг LCD зурагт бэлэглэв

Моннис Групп Амгалан цогцолбор сургуульд 10 ширхэг LCD зурагт бэлэглэв

ТүгээхShare
Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч Моннис Группээс Монгол хүний сайн сайхны төлөө, эх орны бүтээн байгуулалт, хөгжлийн төлөө олон арга хэмжээнүүдийг тасралтгүй зохион байгуулсаар байна.

Моннис Группын охин компани болох Моннис Пропертиес нь хэдхэн хоногийн өмнө Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төвийн бүх хүүхдүүдэд дулаан орны матрасыг бэлэглэж байсан бол энэ удаа хичээлийн шинэ жилтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор сургуульд дэвшилтэт технологид суурилагдсан 40 инчийн 10 ширхэг LCD зурагтыг хандивлалаа.Боловсролын системд цахим технологийг хэрэгжүүлж буй өнөө үед Амгалан цогцолбор сургууль нь нээлттэй цахим сургууль болохын төлөө зорилт тавин ажиллаж байгаа юм байна. Тус ажлын хүрээнд багш нарыг зөөврийн компьютерээр хангаж, мэдээллийн сангаа интернэтэд байршуулж, утасгүй интернэтийг нэвтрүүлж, бүх хичээлийн танхимаа цахим хэлбэрт шилжүүлж эхэлсэн тул хичээлд хэрэгтэй мэдээллээ интернэтээр дамжуулан авах боломжтой болжээ.

Ийнхүү нээлттэй цахим сургууль болох нэгэн алхам болгож 7-11-р ангийн гүнзгий сургалттай 10 ангидаа LCD зурагт байрлуулж, хичээлийн хөтөлбөрийг орчин үеийн шинэ хандлагад нийцүүллээ.

Моннис Группын хүүхэд багачуудынхаа төлөө хийж буй энэхүү ажлыг сургуулийн удирдлага болон багш нарын зүгээс сайшаан хүлээн авч, тус компанийнхны ажилд амжилт хүсээд, соёл, боловсролын төлөө хийж буй санаачлага, төсөл хөтөлбөрүүдээ цаашид улам өргөжүүлэхийг хүсч, баярласан талархснаа илэрхийллээ.

Түүнчлэн Моннис Интернэшнл компаниас хичээлийн шинэ жилийг тохиолдуулан эх орны хойчийг бүтээх “Ирээдүйн Манлайлагч” шилдэг 20 оюутнууддаа сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг олгож байна.

































Моннис Групп