“Ирээдүйн манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөр-2011

“Ирээдүйн манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөр-2011

ТүгээхShare
2011-2012 оны хичээлийн жилийн “Ирээдүйн манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна!Моннис Интернэшнл ХХК-иас 2007 оноос эхлэн сурах эрмэлзэл дүүрэн хот, хөдөөгийн оюутан залуусд зориулан тэтгэлэгт хөтөлбөрөө жил болгон зохион байгуулсаар ирсэн билээ. Сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хөдөө орон нутаг, Улаанбаатар хотоос оюутан сонгон шалгаруулахаар төлөвлөөд байна.  Тус хөтөлбөрийн онцлог нь шалгарсан оюутанд жил бүрийн сургалтын төлбөр олгохоос гадна тэтгэлэгт хамрагдагсад тус компанид өөрийн суралцаж буй мэргэжлийн дагуу олж авсан мэдлэгээрээ дадлагажин, улмаар ажлын байраар хангагдах боломжтой юм.

 Тэтгэлэгт хамрагдагч:
Бакалаврын зэргээр суралцаж буй 1-4-р дамжааны оюутнуудад олгох бөгөөд оюутны 1-2 жилийн хугацааны сурлагын дүнг харгалзан сургалтын төлбөрийн тэтгэлэгийг  олгоно. /Хөдөө орон нутгаас 1-4-р курсын 7 оюутан, Улаанбаатар хотоос төгсөх курс болон магистр зэргээр суралцаж буй 8 оюутан/ 

Суралцах чиглэл:
 Бакалаврын түвшинд: Механик инженер, уул уурхай, зам барилга, мэдээллийн технологи, эдийн засаг, гадаад харилцаа, худалдаа, хууль эрх зүйн чиглэлээр тэтгэлэгт хамруулна.

 Тэтгэлэг олгох зарчим:

•    Тэтгэлэгт магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын ирээдүйд компанийн хүний нөөцийн бодлогын хүрээнд шаардагдаж буй үндсэн мэргэжил олгох өдрийн ангийн оюутнуудыг хамруулна. 
•    Орон нутгын болон бүтэн, хагас өнчин, амьжиргааны түвшин доогуур айлын хүүхдүүдийг онцгойлон авч үзнэ.
•    Тэтгэлгийг жил бүр сургалтын үнэлгээнээс хамааруулан сургуулийн төлбөрийн нэхэмжлэхийн дагуу сургуулийн дансанд бүрэн шилжүүлнэ.

Тавигдах шаардлага:
•    Их дээд сургуулийн нийт цуглуулах кредитийн 75%-г цуглуулсан оюутан байх.
•    Сургуулийн үнэлгээний системээс хамаарч сурлагын голч дүн 4,0 сургуулийн оюутнууд 3,5-аас дээш байх /100%-ийн үнэлгээтэй сургуульд 90%-с дээш байх/
•    Оюутны эрдэм шинжилгээний ажилд тодорхой амжилттай оролцож байсан 
•    Аль нэг гадаад хэлийг ахисан түвшинд эзэмшсэн байх
•    Нийгэм, олон нийтийн ажил, урлаг спортын тэмцээн, олимпиад, бусад арга хэмжээнүүдэд амжилттай оролцож байсан.

Сонгон шалгаруулалт: 
Шалгаруулалт үндсэн 3-н үе шаттай явагдана. 2011\08\15-2011\09\05-ний хооронд материал хүлээн авна. 
•    2011\09\06-2011\09\09-ний хооронд  - Материалтай нэг бүрчлэн танилцаж, 40 хүртэл оролцогчийг дараагийн шатанд оруулна.
•    2011\09\12-2011\09\15-ны хооронд - Шалгарсан оюутан бүртэй ганцаарчилсан ярилцлага хийж 30 хүртэлх оюутныг дараагийн шатанд оруулна.
•    2011\09\15-2011 \10\01-ний хооронд  - Өөрийн суралцаж буй мэргэжлээрээ тус компанид өөрийгөө таниулах дадлага хийсний дараа эцсийн байдлаар 15  оюутныг шалгаруулна. Тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтанд шалгарсан оюутнуудад батламж гардуулан тэтгэлэгт хамруулна.

Бүрдүүлэх материал: 
-    Анкет (Ниссан төвийн ресепшнээс авах)
-    Суралцагчийн өргөдөл 
-    Сургуулийн албан ёсны тодорхойлолт
-    Баталгаажуулсан дүнгийн жагсаалт
-    Өөрийгөө сайн мэдэх 2 багшийн тодорхойлолт
-    Эрдэм шинжилгээний бүтээл, илтгэлийн жагсаалт эсвэл спорт, урлагаар амжилт гаргаж байсныг гэрчлэх материалуудын хуулбар
-    “Миний ирээдүйн зорилт” сэдвээр 250 үгтэй ЭССЭ бичиж дээрх материалиудыг 2011 оны 9 дүгээр сарын 05-ны дотор тус компанийн Ниссан төвийн байранд ирүүлэх.



Хаяг:  Ниссан төв, 2-р хороо, Сүхбаатар дүүрэг, Нарны зам-13, Улаанбаатар-14251, Монгол Улс
E-mail: hr@monnis.com, www.monnis.com хаягаар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу