НИССАН МОНГОЛИА 4x4 КЛУБ мэндэллээ
80 жилийн түүхтэй Японы тэргүүлэгч автомашин үйлдвэрлэгчдийн нэг Ниссан Мотор компанийн автомашинууд өдгөө дэлхийн шилдэг брэндүүдийн нэг болоод байна.
Тэгвэл энэ жил Ниссаны нэрийн хуудас болсон Патрол автомашиныг үйлдвэрлэж эхэлсний 60 жилийн ой тохиож байгаа ба энэ ойн хүрээнд Монгол дахь Ниссан Монголиа 4х4 клуб нээлтээ хийж, гишүүдээ бүртгэж эхэллээ.Монголд хамгийн олон гэгддэг Ниссан Патрол, X-Terra, Pathfinder, X-Trail зэрэг жип төрлийн автомашинтай хүмүүс маш их байдаг ба тэд хөдөө аялал зугаалгаар явах туйлын сонирхолтой байдгаас үүдэн нэгдсэн томоохон аяллуудыг зохион байгуулах, тогтмол уулзалдаж аяллын болон автомашиныхаа талаар сонирхолтой яриаг өрнүүлж, гишүүддээ зориулсан үйл ажиллагаа явуулж байх юм байна.Тус клубын гишүүн болсноор Ниссаны засвар үйлчилгээний төвөөр 10%-ийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхтэй болох юм.
Энэ жилээс эхлэн Ниссан Клуб нь Моннисоос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Ниссан тур аяллыг зохион байгуулахаар болсон ба энэ зун Завхан аймгийн үзэсгэлэнт байгаль, Отгонтэнгэр хайрхан хүртэл аялах маршруттай байгаа тухайгаа нээлтийн үеэр танилцууллаа. Тус аялалд оролцогчдын шатахуун болон бусад зардлыг зохион байгуулагчид хариуцдаг ба энэ аялалд оролцохыг хүссэн аялагчид маш олноор бүртгүүлдэг юм.
Нээлтэнд ихэвчлэн Ниссан хүлэгтэнгүүд цугласан болоод ч тэр үү тэдний яриа зөвхөн Ниссаны тухай, сонирхолтой аяллуудынхаа тухай өрнөж байсан юм.
Ниссаны шилдэг төмөр хүлэгтэнгүүддээ алтан шар зам тань өлзийтэй байхыг ерөөлийг өргөн дэвшүүлье.