Моннис Групп Боксын спортыг дэмжлээ
60 гаруй жилийн түүхт Монголын олимпийн боксын холбооны 2011 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн 7 хоногт Спортын төв ордонд болж өнгөрлөө.
Шинэ бүтэц, зохион байгуулалт, удирдлагатай болсон Монголын олимпийн боксын холбооны улсын аварга шалгаруулах тэмцээнд энэ жил 37 байгууллагын 237 тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жинд өрсөлдлөө.Спортыг дэмжигч Моннис Групп боксын спортын ач холбогдлыг өндрөөр үнэлдгийн хувьд тус спортыг сүүлийн жилүүдэд ивээн тэтгэж дэмжлэг үзүүлсэн бөгөөд энэ жилийн тэмцээнийг ч мөн ивээн тэтгэн спортод элэгтэй байгууллага болохоо дахин нотоллоо. Дашрамд дурдахад Моннис Групп нь энэ хаврын улиралд зохиогдож байгаа Ниссан Премьер Лигийн ерөнхий ивээн тэтгэгчээр оролцон дэмжлэг үзүүлж байгаа юм.