Моннис Групп дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч боллоо

Share articleМэдээлэл түгээх


Монголын сагсан бөмбөгийн холбооны 16 дахь премьер дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн 2011 оны 1-р сарын 28-нд Спортын төв ордонд нээлтээ хийлээ.Энэ жилийн тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч Моннис Групп болж байгаа бөгөөд нээлтийн ажиллагааны үеэр талууд хамтран ажиллах гэрээнд үзэглэж Ниссан брэндийн нэрийн дор зохион байгуулсан “Ниссан Премьер Лиг” албан ёсоор нээснийг мэдэгдэв.

Энэ жилийн тэмцээнд дээд лигийн 3-н удаагийн аварга “Хасын хүлэгүүд”, “Баянзүрх Бүллс МВМ”, “Хараагийн харцага”, “Шаркс”, “TLG-13”, “Ёлууд” гэсэн 6 баг дээр “Аватар”, “Офицерууд” багууд шинээр бүл нэмэн оролцохоор боллоо.

2011 оны 16 дахь удаагийн премьер дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн Монголын сагсан бөмбөгийн түүхэнд цоо шинэ хуудас сөхөж байгаагийн илрэл нь анх удаа 8-н багийн 100 гаруй тоглогч хамрагдах болсон юм. Мөн хэд хэдэн легионер тоглогч хүч нэмэн оролцоно. Тодотгох зүйл гэвэл “Аватар” багийн бүрэлдэхүүнд 2 Америк тоглогч багтсан байгаа юм. Үүнийг дагаад тэмцээний чанар чансаа өмнөх жилүүдээс эрс өснө гэдэг нь тодорхой болж байна.

Моннис Групп нь багийн спортыг хөхиүлэн дэмжиж, залуу үеийг эрүүл чийрэг, зөв боловсон төлөвшихэд нь ихээхэн хувь нэмрээ оруулан ажилладаг билээ. Түүнчлэн Монголын мэргэжлийн сагсан бөмбөгийн хөгжлийг дэмжиж, ирээдүйд тив дэлхийн тавцанд өрсөлдөх тамирчид төрүүлж, Монголынхоо нэрийг гаргах үйлсэд хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна.

Өнгөрсөн жил бид Дэлхийн шатарын холбооны Эмэгтэйчүүдийн ГранПри цуврал тэмцээнийг ивээн тэтгэж, дэмжлэг үзүүлж ажилласан, ирээдүйн хөл бөмбөгчдийг төрүүлэн гаргах Дуулиан-2020 тэмцээнд баг тамирчдаа оролцуулах зэргээр спортын хөгжилд манлайлан оролцож байна.