Олон улсын “Rally Mongolia-2010” тэмцээнд Моннисын баг тамирчид оролцож байна

Олон улсын “Rally Mongolia-2010” тэмцээнд Моннисын баг тамирчид оролцож байна

ТүгээхShare
Монгол Улсад зохион байгуулагддаг олон улсын бартаат замын авто “Rally Mongolia-2010” нэр хүндтэй тэмцээнд Ниссаны хүчит Navara автомашинаар тоноглосон Моннис Интернэшнлийн баг тамирчид оролцож байна.Энэ жилийн тэмцээнд АНУ, Канад, Япон, Герман, Монгол зэрэг 5 орны нийт 50 гаруй тамирчид мотоспорт, автоспорт гэсэн төрлүүдээр хүч чадлаа сорьж, инженер техникийн ажилтнууд, олон улсын хэвлэл мэдээллийн томоохон агентлагууд сурвалжилж, дэлхийн олон оронд мэдээлж байна.

Моннисчууд Ниссаны хамгийн хүчирхэг пик-ап жийп Navara-г уралдааны ангилалд тохируулан иж бүрэн тоноглон оролцож байгаа нь Монголчууд дэлхийн тавцанд амжилттай өрсөлдөж байгаагийн тод илрэл болж байна.

Зорчигчийн бүхээгийн аюулгүй байдлыг хангасан төмөр каркасан рам зангидаж, спорт суудлын даруулга суурилуулсан, түлшний савыг тэвшин дээр нь бэхэлж, нөөц 3 дугуйг бэлэн ашиглахаар бэхэлсэн, амортизатор, пүршний өндөрлөсөн байдал, илүү хөнгөрүүлсэн их бие, их биетэйгээ уялдсан агаарын сноркил, шавраас хамгаалагдсан урд хаалт, моторын хаалт зэргээр сайтар тоноглож, сайжруулсан нь хүчирхэг Navara-гийн техникийн гүйцэтгэлтэй уялдсан байна.

2010 оны 08-р сарын 09-нд Улаанбаатар хотоос эхэлсэн уг уралдаан нь Баянхонгор, Улиастай, Зуунмод, Хархорин, Атар, Улаанбаатар гэсэн маршрутаар нийт 3369 км үргэлжилж, 8-р сарын 17-нд Улаанбаатар хотод барианд орно.

Тэмцээнд оролцож буй нийт тамирчиддаа амжилт хүсье!