100\1 сугалаат худалдааны салхийг Nissan GT-R автомашинаар хагаллаа
30:1, 50:2 гэсэн Премиум сугалаагаа амжилттай зохион явуулж 3 азтанд цоо шинэхэн ТИЙДА автомашины түлхүүрийг гардуулан өгсөн Моннис компанийнхан Премиум сугалааныхаа үргэлжлэл болгож 100:1 сугалаат худалдаагаа 2-р сарын 22-ны өдрөөс эхлүүллээ.Шинийн 8-ны билэгт сайн өдөр энэхүү сугалаат худалдаагаа эхлүүлж байгаа нь харилцагчдынхаа аз хийморийг бэлгэдсэн бөгөөд мөн энэ өдөр сугалаат худалдааны салхийг хагалж дэлхий дахинд СУПЕР КАР хэмээн алдаршсан GTR автомашин эзэндээ очиж байгаа юм байна.
Дээд ангиллын автомашин гэдэг утгаар нь Японы Ниссан Мотор компанийн Азийн орнуудыг хариуцсан маркетингийн менежер ноён Киношита өөрийн биеэр оролцож, түлхүүрийг нь хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.
Сүүлийн үед Ниссан хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан энэ удаагийн 100:1 сугалаат худалдаа оролцогчдын цар хүрээгээ тэлж, мөн урд өмнөх шагналд байгаагүй 71 сая төгрөгийн үнэтэй хүчирхэг жип автомашины хонжвортой гэдгээрээ онцлог болж байна.
Нэг үгээр хэлэхэд Моннис компанийн брэнд болсон Премиум сугалааны үргэлжлэл ийнхүү 100:1 нэртэйгээр шинийн 8-ны билэгт сайн өдөр эхэлж, шилдэг төмөр хүлэг эзнээ хүлээн дүүхэлзэж байна.