Мэдээлэл Холбооны Сүлжээ компани 11 ширхэг Nissan Navara автомашиныг хүлээн авлаа

Share articleМэдээлэл түгээх


Улс, хот хооронд, орон нутгийн дамжуулах байгууламжийн нэгдсэн сүлжээг эзэмшдэг, 100% төрийн өмчит компани болох Мэдээлэл Холбооны Сүлжээ компани шинэ оны эхэнд орон нутгийн салбарууддаа томоохон парк шинэчлэлт хийлээ.Тус компанийн зүгээс энэ удаад орон нутгийн 11 аймгийн салбартаа Ниссан НАВАРА маркийн 11 шинэ автомашинуудыг илгээж байгаа бөгөөд энэ нь нэгдүгээрт хуучны ОХУ-ы автомашиныг уламжлалт хэрэглээнээс халж байгаагаараа, 2-дугаарт орчин үеийн технологийн дэвшлийг шингээсэн, ашиглалтын шаардлага хангасан автомашинуудыг авч байгаагаараа нилээд онцлог бөгөөд зоригтой алхам боллоо.

Дээрх НАВАРА маркийн автомашин нь Монголын зах зээлд анх удаагаа орж ирж байгаа бөгөөд анхны эзэд нь Мэдээлэл Холбооны Сүлжээ компанийнхан болсондоо баяртай байгаа юм байна.

Хөдөө орон нутагт 23 салбар нэгжтэй, 1200 гаруй ажилтан албан хаагчидтай Монгол Улсын мэдээлэл холбооны аюулгүй байдал, тасралтгүй ажиллагааг ханган ажилладаг хамт олны хувьд дээрх туулах чадвар сайтай, бат бөх, ашиглалтын зардал багатай автомашинуудыг ашиглах болсон нь үйл ажиллагааг нь хөнгөвчлөх болно гэдгийг удирдлагуудын зүгээс мэдэгдэж байсан юм.