Моннис Интернэшнл 7 дахь жилдээ “Discover Mongolia” -г ивээн тэтгэж, оролцлоо
Моннис Интернэшнл ХХК нь Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас уламжлал болгон жил бүр зохион байгуулах болсон “Discover Mongolia” уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалтанд Алтан ивээн тэтгэгчээр оролцож, хамтран зохион байгууллаа.Энэ сарын 5-7-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй чуулга уулзалтанд уул уурхайн салбарын гадаад дотоодын зочид төлөөлөгчид уригдан оролцож байгаа бөгөөд Монгол орны эрдэс баялгийн хайгуул, олборлолтын шинэ төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулах, тус салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг нээх, тэдгээрийг ашиглахад харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх, шинэ түнштэй болох, компаниа гадаад, дотоодын зах зээлд өргөн сурталчлах зэрэг өргөн боломжийг олгож байгаагаараа чухал ач холбогдолтой болж байна.
“Discover Mongolia” чуулга уулзалт нь өдгөө дэлхийд нэр нь түгж, олон улсын геологи, уул уурхайн хуанлид тодоор тэмдэглэгдсэн олон улсын чанартай томоохон арга хэмжээ болж чаджээ.
Моннис Интернэшнл ХХК-ны хувьд анхнаасаа энэхүү чуулга уулзалтын үр дүн, ач холбогдлыг өндөрсгөх, ирээдүйн уул уурхайн салбарын хөгжлийг түргэтгэхэд ихээхэн анхаарал хандуулж, санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн нь өдгөө энэ салбарын хөгжилд үсрэнгүй түлхэц болж байна.
“Discover Mongolia-2009”чуулга уулзалтад Моннис Интернэшнл ХХК нь уул уурхайн салбарын дэлхийн магнат Либхэрр брэндээрээ 7 дахь жилдээ ийнхүү АЛТАН ивээн тэтгэгчээр оролцож, илтгэл хэлэлцүүлж, чуулга уулзалтыг хамтран зохион байгууллаа.