ХасБанк 17 ширхэг Ниссан Патрол хөлөглөх боллоо

ХасБанк 17 ширхэг Ниссан Патрол хөлөглөх боллоо

ТүгээхShare
Дэлхийд алдартай Ниссан Мотор компаний автомашинуудыг сүүлийн жилүүдэд Монголчууд бид сайн мэддэг болоод байгаа билээ. Эдгээр автомашинуудын туулах чадвар, зорчигчийн тав тухыг хангасан, зардал хэмнэсэн байдал, мөн үнийн хувьд харьцангуй хямд зэрэг нь хэдийнээ хүлгийн сайныг шилэн байж унадаг Монгол түмэнд таалагдсан нь дамжиггүй.Тэгвэл энэхүү Ниссаны шилдэг хүлэг 17 ширхэг Стандарт Патрол автомашиныг өөрийн банкны ажлын чухал шаардлагыг хангана хэмээн үзэж ХасБанк худалдаж авах гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд хүлээлгэн өгөх арга хэмжээ 2008 оны 2-р сарын 14-ний өдөр Ниссан төвийн гадна талбайд боллоо.

Тус арга хэмжээнд ХасБанкны салбар хэлтэсүүдийн дарга Ж.Мөнхсайхан оролцсон бөгөөд нээж хэлсэн үгэндээ, “Манай банк хөдөө орон нутагт нийт 67 салбар нэгжүүдтэй, тэдгээрт хүрч ажиллахад бартаат замын хамгийн сайн автомашин шаардлагатай байдаг.

Мөн үнийн хувьд ч хамгийн хямд /38900$/ байсан учраас бид Ниссан Патрол автомашиныг сонгосон юм.” хэмээн дурдсан юм. Моннис компани нь олон тооны автомашин худалдан авсан үйлчлүүлэгчдээ тусгай арга хэмжээ зохион, албан ёсоор хүлээлгэн өгдөг уламжлалтай бөгөөд энэ нь Монголдоо анхдагч төдийгүй худалдан авагчид таатай сэтгэгдлийг төрүүлдэг юм.