Аэро Монголиa
Аэро Монголиа ХХК нь Монголын агаарын тээврийн салбарын анхдагч компаниудын нэг бөгөөд 2003 онд зорчигч тээврийн анхны нислэгээ орон нутагт үйлдэж эхэлсэн ба одоогоор 200 гаруй ажилтан, албан хаагчидтайгаар үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Бид сүүлийн үеийн найдвартай техник технологиор бүрэн тоноглогдсон 50 хүний суудалтай Embraer ERJ-145 загварын 2 онгоц, 141 хүний суудалтай Airbus A319-112, 143 хүний суудалтай Airbus A319-115 загварын агаарын хөлөгтэйгөөр нислэг үйлдвэрлэлийн үйлчилгээ үзүүлж байна. Олон улсын шууд нислэгийн чиглэл: Embraer ERJ-145 (2) Аэро Монголиа ХХК нь олон улсын авиа компани, мэргэжлийн байгууллагуудтай хамтран баг хамт олноо суралцах, хөгжих боломжоор хангадаг. Тодруулбал, Аэро Монголиа ХХК-ийн нисгэгчид нь Монголын Иргэний Агаарын Тээвэрт олон жил хүчин зүтгэсэн бөгөөд агаарт 8000-23000 цагийн гүйцэтгэлтэй, олон Улсын Иргэний Нисэхийн дүрмийн шаардлагын дагуу битүүмжлэлтэй кабины болон авран хамгаалах, шилжих сургалт, давтан сургалтыг БНСУ, Малайз, Сингапур болон Швед улсын “Oxford Aviation Academy”-д жилд 2 удаа тус тус тогтмол хуваарийн дагуу хамрагддаг. Мөн Аэро Монголиа ХХК нь CAE (civil aviation training network), Turkish Airlines, Eastern airways, Lufthansa Aviation Training байгууллагуудтай хамтран бүхээгийн ажилчдаа, Airbus, AVIET, Aero Ground Training байгууллагуудтай хамтран техникийн засвар үйлчилгээний ажилчдаа, Airbus, Asistim Airline services, Jeppesen байгууллагуудтай хамтран нислэг зохицуулалтын хэлтсийн ажилчдаа сургалтад хамруулж байна. Түүнчлэн, Air Maestro, Alliance Airlines, SITA, Cassiopee, AMS (Aircraft maintenance systems) болон ANA Catering Service зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. |
Facebook: https://www.facebook.com/ Website: www.aeromongolia.mn
Instagram: https://www.instagram.com/aero... Twitter: https://twitter.com/AeroMGL