Моннис Майнинг

Моннис Майнинг

Түгээх

Моннис Майнинг ХХК нь уул уурхай, барилгын хүнд машин механизм үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч, 50 гаруй жилийн түүхтэй Германы Лиебхэрр группын албан ёсны дистрибьютороор ажиллахаас гадна өөрийн техник, тоног төхөөрөмжид тулгуурлан уул уурхайн олборлолтын үйл ажиллагааг явуулж байна.

Сүүлийн жилүүдэд уул уурхай, барилга, дэд бүтэцийн салбар хөгжиж, өргөжин тэлэхийн хирээр манай харилцагчидын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа тул манай компани харилцагчидын хэрэгцээ, шаардлага, хүлээлтэд нийцсэн үйлчилгээ үзүүлэхийг гол зорилогоо болгон ажиллаж байна. Тус компани нь одоогоор Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа томоохон байгууллагууд болох Уулын Баяжуулах Эрдэнэт Үйлдвэр ХХК, Оюу толгой ХХК, Энержи ресурс ХХК, Мо Эн Ко ХХК, Ти Ти Жи Ви Си Өү ХХК, Илт гоулд гэх мэт компаниудтай нягт харилцаатай ажиллаж байна.

БОРЛУУЛАЛТ, ТҮРЭЭСИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Бид харилцагчиддаа Монгол орны байгаль, цаг уур, орчны хамгийн хүнд нөхцөлд ажиллахад тохиромжтой LIEBHERR брендийн техникүүдээс хэмжээ, хүчин чадлын өргөн сонголттойгоор санал болгож байна.

Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд 350 орчим техник, тоног төхөөрөмжийг нийлүүлээд байгаа ба тэдгээрийн борлуулалтын дараах сэлбэгийн нийлүүлэлт, засвар үйлчилгээг найдвартай үзүүлэн ажиллаж байна.

LIEBHERR-ийн техникүүд нь ажлын бүтээмжийн хувьд маш өндөр үзүүлэлттэй, түлш зарцуулалт, ашиглалтын зардал бага тул эдийн засгийн талаасаа өндөр ач холбогдолтой тоног төхөөрөмжүүд юм.

Мөн ажиллах тав тухтай, аюулгүй нөхцлөөр бүрэн хангасан байдаг.

Баталгаат хугацаа

Бид нийлүүлж буй техникүүддээ баталгаат хугацаа өгдөг ба баталгаат хугацаанд техникт үүссэн эвдрэл гэмтэлийн дүгнэлтэд тулгуурлан үүссэн эвдрэл, гэмтлийг засч сэлбэх үйлчилгээ өөрийн зардлаар гүйцэтгэдэг.

Мөн нийлүүлсэн техникүүдийн ашиглалтын хугцаа, ажлын гүйцэтгэлийн үзүүлэлтийг сайжруулахын тулд тоног төхөөрөмж худалдан авсан тухайн компанийн операторуудын ур чадварт анхаарах ба мэргэжилийн сургагчийн сургаглтад хамруулж, Liebherr-ийн техникүүдийн онцлог, давуу талуудыг таниулж, зөв эзэмших дадалд сургадаг.

Говь брэнч салбар

Бүтээгдэхүүн үйлчилгээгээ харилцагчиддаа илүү ойртуулах үүднээс 2011 онд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс 14 км, Эрдэнэс таван толгойн уурхайгаас 4 км, Ухаа худаг уурхайгаас 20 км зайд “Говь брэнч” салбараа нээн ажиллуулж байна.

Говь бренч салбарыг байгуулсанаар говийн бүсийн харилцагчидад илүү ойр байрлаж, тэдэнд шаардлагатай байгаа техник, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл нийлүүлэх болон засвар үйлчилгээг цаг алдалгүй богино хугацаанд чанартайгаар гүйцэтгэн ажиллаж байна.

Худалдааны нөхцөл

Манай компани хэрэглэгчиддээ худалдааны хамгийн таатай нөхцлийг санал болгож, уян хатан бодлогоор хамтарч ажилладаг.

Тухайлбал, техникүүдээ шууд худалдах, түрээслэх, түрээсээс худалдааны нөхцөлд шилжих болон өөрийн лизингээр дамжуулан бүтээгдэхүүнээ хүргэдэг.

Энэ нь харилцагчдад санхүүгийн хувьд томоохон дэмжлэг болдог.

Шууд худалдах нөхцөл

Тухайн техникийн үнийн дүнг шууд төлж худалдан авалт хийх нь цаг хугацаанаас хамаарсан нэмэгдэл төлбөр төлөхгүй байх давуу талтай.

Техникийн төлбөр бүрэн төлөгдсний дараа техникийг харилцагчдад шилжүүлж хүлээлгэн өгдөг.

Түрээслэх нөхцөл

Тухайн техникийн үнийн дүнгээс хамаарч сар бүр төлбөр төлөх байдлаар ашиглаж, тодорхой хугацааны дараа буцаан өгөх хэлбэр юм.

Энэ үйлчилгээ нь улирлын шинжтэй үйл ажиллагаа явуулдаг, тухайн техникийг тогтмол бус хэрэглэдэг байгууллагуудад хамгийн тохиромжтой.

Түрээсээс худалдаанд шилжих нөхцөл

Харилцагч эхний ээлжинд тухайн техникийг түрээсийн нөхцөлөөр ажиллаж байгаад тодорхой хугацааны дараа тухайн техникийг худалдан авахаар бол урд нь түрээсэнд төлсөн үнийн дүнгийн тодорхой хувийг хасуулж төлбөр тооцоогоо хийх нөхцөл юм.

Энэ нь худалдан авагчдад бизнесийн эхний үеийн санхүүгийн таатай боломжийг олгодог.

УУЛ УУРХАЙН ОЛБОРЛОЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Моннис Майнинг Экьюпмент ХХК нь бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд 2014 оноос эхлэн техникийн нөөц, хүчин чадалд, мэрэгшсэн ажилтнуудадаа тулгуурлаж, уул уурхайн олборлолтын үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Ингэсэнээр тус компани нь Монголын уул уурхайн салбарт хамгийн томд тооцогдох олборлогч компаниудын тоонд зүй ёсоор нэрлэгдэх болсон.

Бид одоогоор Хөшөөт,Таван толгой төслүүд дээр гэрээт олборлогчоор ажиллаж байгаа ба захиалагчийн хэрэгцээ, шаарлагад нийцсэн уул уурхайн цогц үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Тус компани нь 2017 оны байдлаар ИТА, тоног төхөөрөмжийн операторууд, захиргааны ажилтан нийлсэн нийт 120 орчим ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа ба одоогийн байдлаар сард 2,000,000 м3/хоёр сая/, жилдээ 24,000,0000 м3/хорин дөрвөн сая/ уулын цул олборлох хүчин чадалтайгаар болоод байна. Цаашид хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тулд LIEBHERR брендийн хамгийн сүүлийн үеийн, өндөр бүтээмжтэй техникүүдийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд LIEBHERR брендийн хамгийн сүүлийн загварын өөрөө буулгагч болох 240 тонн даацтай Т264 загварын 5 ширхэг өөрөө буулгагчийг ашиглалтад оруулж, үйл ажиллагаандаа ашиглаж эхэлсэн нь Ази тивдээ анхдагч болсон бөгөөд бидний онцлох амжилт болоод байна.