Моннис Сервис Саппорт

Моннис Сервис Саппорт

Түгээх

“Моннис Сервис Саппорт” ХХК нь ”Моннис Интернэшнл” ХХК-ийн уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдааны дараах засвар үйлчилгээг хариуцан 2002 оноос эхлэн ажиллаж эхэлсэн бөгөөд материаллаг бааз болон боловсон хүчний бүрэн бүрэлдэхүүнтэйгээр 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр бие даасан охин компани болж салбарласан түүхтэй.

МСС компани нь Эрдэнэт ХХК, Эрдэнэс Таван Толгой ХК, Ти Ти Жи Ви Си Өү ХХК, Тийсс Монголиа ХХК, Оюу толгой ХХК, Хишиг Арвин Индустриал, Монголын Уул Уурхайн Үндэсний Олборлогч зэрэг томоохон аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байна.

2017 онд МСС компани нь “Liebherr Mining Service Excellence” аудитийн шалгалтаар “Two Star” авч үйл ажиллагааны эрхээ улам баталгаажуулж чадсан юм.

Худалдааны дараах үйлчилгээ гэдэгт:

  • Техникийн угсралт
  • Оношлогоо, засвар үйлчилгээ, Эд ангийн сэргээн засварлах үйлчилгээ, Баталгаат хугацаан дахь засвар үйлчилгээ
  • Сэлбэгийн худалдаа

Компани нь дараах орон тооны бүтэц болон хэлтэс нэгжүүдээс бүрдэн үйл ажиллагаагаа явуулан ажиллаж байна. Үүнд:

  • Гүйцэтгэх удирдлага 1
  • Ерөнхий менежер 1
  • Захиргаа, Санхүүгийн ажилчид 11
  • Сэлбэгийн хэлтэс 14
  • Засварын хэлтэс нь 84 ИТА (Инженер техникийн ажилчид)

нийт 111 хүний чадварлаг боловсон хүчнээр компаниа бүрдүүлэн үйл ажиллагаагаа явуулан ажиллаж байна.

Манай ИТА Оюу толгой, Ти Ти Жи Ви Си Өү, Тийсс Монголиа, Эрдэнэт ХХК-тай үйлчилгээний зөвлөхийн гэрээтэйгээр ажиллаж байна.

Мөн дотооддоо хэрэгжүүлж буй Хөшөөт, Таван толгой, Оюу толгой төслүүдэд ажиллаж байна.

Механик бэлтгэх сургалт

Тус компани нь “Механик бэлтгэх” сургалтын хөтөлбөрийг 2013 оноос хойш хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн Их дээд сургууль төгссөн шинэ залуу мэргэжилтнийг сургалтанд хамруулан, амжилттай төгсөгчдийг ажлын байраар хангадаг билээ.
Одоогоор манай инженер техникийн нийт ажилчдын 70 хувь нь уг сургалтыг дүүргэж компанид үргэжлүүлэн ажиллаж байгаа билээ.

Мэргэжлийн үнэмлэх олгох сургалт

Моннис сервис саппорт ХХК нь 2017 оны 5 дугаар сараас эхлэн МУ-ын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сургалт явуулах тусгай зөвшөөрөлтэй болж дараах мэргэжлүүдэд сургалт хийж мэргэжлийн үнэмлэх олгож эхлээд байна.

Үүнд:

  • Хүнд машин, механизмын засварчин,
  • Хүнд машин механизмын оператор,
  • Цахилгаан шатны угсрагч, засварчин,
  • Оосорлогч дохиочин,
  • Өргөгч цамхаг, татах төхөөрөмжийн оператор,
  • Өргөн тээвэрлэх тоног төхөөрөмжийн засварчин

Группын охин компаниуддаа 30%-ийн хөнгөлөлт үзүүлж байгаа ба гадны байгууллагын ажилчид болон хувь хүний хүсэлтээр таны боломжит цагийг харгалзан тогтмол сургалт явуулж байна.

Холбоо барих утасны дугаар 9411-0057, 9411-3235

Сэргээн засварлах засварын төв

Бид Харилцагч байгууллагынхаа зардал, цаг хугацааг хэмнэх үүднээс Сэргээн Засварлах Төв байгуулан ажиллаж байна. Энэ нь хүнд машин механизмийн хуучин эд ангиудыг Liebherr үйлдвэр рүү явуулалгүйгээр УБ хот дахь өөрийн засварын байрандаа авчирч үйлдвэрлэгчийн стандартын дагуу чанарын өндөр түвшинд мэргэжлийн хамт олон сэргээн засварладаг. Ингэснээр: доорх давуу талуудтай:

  • Цаг хугацаа хэмнэх
  • Шинэ эд анги худалдаж авах зардлыг 30-45 хувь хэмнэх
  • Засуулсан эд анги дээрээ шинэ сэлбэгтэй адил баталгаат хугацаа авах

Бид дараах эд ангийг сэргээн засварлаж, баталгаат хугацаа олгож байна.

  1. Splitter box – Хөдөлгүүрийн эргэлт салаалагч
  2. Final drive – Захын дамжуулагч
  3. Track roller – Явах ангийн катки
  4. Engine – Хөдөлгүүр
  5. Transmission – Хурдны хайрцаг
  6. Stick and Bucket cylinders – Экскаваторын сум болон шанаганы цлиндр


Сэлбэгийн хэлтэс

Моннис Сервис Саппорт ХХК-ийн сэлбэгийн хэлтэс нь Либхеррийн баталгаат сэлбэгийн нийлүүлэлт болон худалдааны дараах ханган нийлүүлэлтийг хийж сэлбэгийн бэлэн байдал болон агуулахын үйл ажиллагаан дээр тулгуурлаж, төлөвлөлтийн шинэ түвшинд шилжин ажиллаж байна.

Энэ нь харилцагчдын сэтгэл ханамжийг дээшлүүлж, бэлэн байдлыг сайжруулж, зардалыг бууруулахад чиглэгддэг.

Бид үйлдвэрлэгч орноос албан ёсны дистрибьютерээр ажилладаг улс орны компаниудад тавидаг шаардлагын дүгнэлтээр сэлбэг нийлүүлэлтийн нэгж хэсгээр “Liebherr Mining Service Excellence” –ийн шалгалтаар “One Star” авч үйл ажиллагааны эрхээ улам баталгаажуулан ажиллаж байгаа ба ирэх жилд хийгдэх шалгалтаар “Two Star” авахын тулд сайжруулалтыг хийн ажилласаар байна.

Дараах байршлуудад сэлбэг нийлүүлэлтийг хангаж ажиллаж байна.

  • Улаанбаатар дахь төв агуулах
  • Таван толгой дахь дэд агуулах
  • Оюу Толгой дахь дэд агуулах
  • Хөшөөт сайт дахь дэд агуулах