Майнс Ап ХХК

Майнс Ап ХХК

Түгээх

Майнс Ап ХХК нь 2009 онд байгуулагдсан ба уул уурхай, барилга, дэд бүтцийн томоохон төслүүдтэй хамтран ажиллаж, тэдгээрт дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг 5 дахь жилдээ нийлүүлж байна. Тухайлбал Оюу толгой төсөл, Нарийн сухайтын нүүрсний уурхай, Эрдэнэс Тавантолгой төсөл, Төмөр замын бүтээн байгуулалтын ажил зэрэг төслүүдтэй хамтран ажиллаж ирсэн.

2012 оноос эхсэн манай компани нь Францын TOTAL брэндын тос, тосолгооны бүтээгдэхүүн, АНУ-ын GOOD YEAR брэндын хүдэр дамжуулах туузан дамжуулагч бүтээгдэхүүн, АНУ-ын XYLEM корпорацын GODWIN, FLYGT брэндын ус шахах насос зэрэг чухал ач холбогдол бүхий бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжүүдийг албан ёсны эрхтэйгээр Монголын зах зээлд нийлүүлж байна.

Бидний нийлүүлдэг бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжүүд нь урт хугацаанд зардлыг бууруулж, богино хугацаанд бүтээмжийг нэмэгдүүлсэн тухайн салбартаа тэргүүлэгч бренд бүтээгдэхүүнүүд юм.

Бидний үйл ажиллагааны эрхэм зорилго бол бүтээн байгуулалтын ханган нийлүүлэлтийн салбартаа тэргүүлэгч байж, бүтээмжийг дээшлүүлсэн хамгийн орчин үеийн дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнүүдийг нийүүлэх, түүнийг дагасан цогц үйлчилгээг харилцагчиддаа үзүүлэхэд оршино.

Цахим хуудсанд хандах