Моннис Интернэшнл ХХК “Парис-2024” Зуны олимпын наадмын Мөнгөн ивээн тэтгэгчээр ажиллахаар боллоо.

Моннис Интернэшнл ХХК “Парис-2024” Зуны олимпын наадмын Мөнгөн ивээн тэтгэгчээр ажиллахаар боллоо.

Түгээх

Моннис Интернэшнл ХХК хүн төрөлхтний эв нэгдлийн баяр “Парис-2024” Зуны олимпын наадмын үеэр Монгол улсыг дэлхий дахинд сурталчлах Мөнгөн ивээн тэтгэгчээр ажиллах гэрээг Монголын Үндэсний Олимпын Хороотой үзэглэлээ.

Гэрээний хүрээнд Моннис Интернэшнл ХХК нь МҮОХ-ны таван цагариг бүхий логог ашиглах эрхтэй болсноос гадна Олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, “Парис 2024” Олимпын наадамд баг тамирчдаа дэмжин хамтран ажиллах юм. Түүнчлэн Моннис Интернэшнл ХХК нь “Парис 2024” Олимпын үеэрх “Mongolia House” төсөлд хамтран ажиллаж, брэндээ сурталчлах үйл ажиллагааг өрнүүлэх боломжтой боллоо.

Ёслолын үеэр Моннис Интернэшнл ХХК-ийн дэд захирал Г.Мөнхбаатар хэлэхдээ, “Монгол-Франц улс хоорондын худалдаа, бараа эргэлтийн 60-аас дээш хувийг Моннис Групп дангаар бүрдүүлдэг билээ. Бид түншлэлийн гэрээ байгуулснаар “Парис-2024” Олимпын наадмын хүрээнд МҮОХ-той нягт хамтран ажиллах боломж бүрдэж, баг тамирчдаа түлхүү дэмжих болсондоо баяртай байна." хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Хамтран ажиллах гэрээ байгуулах ёслол 2024 оны 3 дугаар сарын 25-нд Олимпик хауст болсон ба МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бээжин 2008” олимпын аварга Э.Бадар-Ууган, “Моннис Интернэшнл” ХХК-ийн дэд захирал Г.Мөнхбаатар болон МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар оролцлоо.

Нийт харилцан яриа