Аэро Монголиа ХХК хоёр дахь AIRBUS A319 агаарын хөлгөө үйл ажиллагаандаа албан ёсоор нэгтгэлээ.

Аэро Монголиа ХХК хоёр дахь AIRBUS A319 агаарын хөлгөө үйл ажиллагаандаа албан ёсоор нэгтгэлээ.

Түгээх

Аэро Монголиа ХХК нь хоёр дахь Airbus A319 агаарын хөлгөө хүлээн авч, анхны нислэгээ Сөүл хот руу амжилттай үйлдлээ.

Airbus А319-115 агаарын хөлөг нь 143 хүний суудалтай, Европын холбооны улсын стандартыг хангасан мөн илүү холын зайнд нислэг үйлдэх боломжтойгоороо бөгөөд Аэро Монголиа ХХК-ийн дөрөв дэх агаарын хөлөг болж байгаа юм.

Шинэхэн агаарын хөлгийг үйл ажиллагаандаа нэгтгэснээр олон улсын хуваарьт нислэгүүдийг хэвийн үйлдэн, нислэгийн давтамжийг нэмэгдүүлж, харьцангуй хямд зардлаар Сөүл, Токио, Ханой, Хөх хот зэрэг орнууд руу аялах боломжийг нэмэгдүүлнэ.

Түүнчлэн аялал жуулчлалын байгууллагуудтай хамтран аялал жуулчлалын бүсүүд рүү захиалгат нислэг үйлдэх боломжтой илүү нээлттэй болж байна.

Одоогоор Круиз Тур Монголиа ХХК-тай хамтран Вьетнамын Фукуок арал руу, Эйрмэн Тур ХХК-тай хамтран БНСУ-ын Яньян хот руу аялал жуулчлалын захиалгат нислэгүүд үйлдэж эхлээд байна.

Нийт харилцан яриа