“Голомт Алтны Форум-2022” арга хэмжээг Моннис Групп гурав дахь удаагаа ивээн тэтгэн оролцлоо

“Голомт Алтны Форум-2022” арга хэмжээг Моннис Групп гурав дахь удаагаа ивээн тэтгэн оролцлоо

Түгээх

Монгол улсын төсвийн ихэнх хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын бизнесүүдийг дэмжих зорилготой “Голомт Алтны Форум-2022” арга хэмжээнд уул уурхайн тоног төхөөрөмж, машин механизм нийлүүлэгчид болон алт олборлогч тэргүүлэх аж ахуй нэгжүүд оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулан зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлыг талаар байр сууриа солилцлоо.

Энэхүү форумын үеэр Моннис Групп уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг “Liebherr” брэндийн техникүүдээ танилцуулж, Liebherr Группийн үйл ажиллагааны чиглэл, онцлогийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Товч дурдвал, Германы Liebherr брэнд нь уул уурхай, зам барилга, агаарын тээвэр гэх мэт шилдэг технологи шингэсэн 13 төрлийн сегментээс бүрдсэн бүтээгдэхүүн санал болгодог. Моннис Групп Liebherr брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютороор ажиллаж, бүх төрлийн экскаватор, автосамосвал, бульдозер, кран, авто ачигч зэрэг машин механизмуудыг Монгол хэрэглэгч нарт хүргэж байна.

Байгаль орчин, хүнд ээлтэй, маш өндөр чанартай техник, үйлчилгээг нэгэн зэрэг санал болгодгоороо энэхүү брэнд дэлхийн болон дотоодын хэрэглэгчдээс сайшаал хүртдэг.

Үүний зэрэгцээ Моннис Моторс ХХК-ийн нийлүүлдэг алдарт “Nissan” брэндийн уурхайн нөхцөлд ажиллах боломжтой Patrol, Navara, Renault Duster автомашинууд болон “Total” брэндийн тос тослогооны материалуудыг давхар танилцуулсан. Ингэснээр хэрэглэгчдэд шаардлагатай мэдээллийг нэг дор хүргэж чадсан явдал боллоо.

Форумын үеэр Голомт банкны санхүүгийн мэргэжилтнүүд эдийн засаг, алтны салбарын одоогийн нөхцөл байдал, ирээдүйн төлөвийн талаар хүрэлцэн ирсэн 150 орчим зочдод мэдээлэл хүргэсэн.

Салбарын нөхцөл байдал, ирээдүйн төлөв байдлыг нэгэн дор цуглаж, хэлэлцэн, мэдээлэл солилцохоос гадна байгууллага хоорондын хамтын ажиллагаа өргөжин тэлэх боломж бий болдог нь тус арга хэмжээний чухал хэсэг бөгөөд гурав дахь удаагаа амжилттай зохион байгуулсан Голомт банкны хамт олонд талархал илэрхийлье.

Нийт харилцан яриа