Аэромонголиа ХХК-иас Монгол Улсын Гавьяат Нисгэгч төрлөө.

Аэромонголиа ХХК-иас Монгол Улсын Гавьяат Нисгэгч төрлөө.

Түгээх

Аэромонголиа ХХК-ийн агаарын хөлгийн дарга, багш нисгэгч С.Гантөмөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойн өдөр Монгол Улсын Гавьяат Нисгэгч цолоор шагнагдлаа.

Embraer ERJ-145 агаарын хөлгийн дарга, багш нисгэгч С.Гантөмөр нь Аэромонголиа ХХК-д 21 жил ажиллаж буй бөгөөд Монгол Улсын Иргэний нисэхийн салбарын 39 жилийн түүхийг бичилцэж буй хүндтэй ахмад нисгэгч юм.  

Монгол Улсын Гавьяат Нисгэгч С.Гантөмөр нь 1985 онд хуучин ЗХУ-ын "Омск" Нисэхийн дунд сургуулийг дүүргэсэн. Иргэний нисэхийн салбарт 39 жил ажиллахдаа 9 өөр төрлийн агаарын хөлөгт дадлагажиж, мэргэшсэн арвин түүхтэй нэгэн юм.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд, төрийн дээд албан тушаалтан, гадаадын зочин төлөөлөгчдийг хүлээн авах, тусгай үүргийн нислэг болон зорчигч олон түмэн, шуудан тээвэрлэх, нислэгүүдийг зөрчил дутагдалгүй нислэгийн аюулгүй байдлыг дээд зэргээр ханган ажиллаж, агаарт нийт 18150 цаг ниссэн. 

Иргэний агаарын тээврийн салбарын хөгжилд идэвхтэй зүтгэн, нислэгийн аюулгүй ажиллагааг мэргэжлийн түвшинд ханган ажиллахын зэрэгцээ Англи, Орос хэлийг өндөр түвшинд эзэмшсэн, залуу хойч үедээ эрдэм мэдлэгээ харамгүй зааж сургаж ирсэн ахмад нисгэгч нарын нэг юм.

Монгол Улсын Хүндэт цолны хоёр дахь эрэмбийн цол болох гавьяат зүтгэлтэн цолны нэгийг ийнхүү хүртсэнд Аэромонголиа ХХК төдийгүй Моннис Группийн нийт хамт олны өмнөөс баяр хүргэж, бахархаж буйгаа илэрхийлье.

2023 оны 12 дугаар сарын 29-ны өдөр.

Нийт харилцан яриа