Моннис Майнинг

Моннис Майнинг ХХК нь уул уурхай, барилгын хүнд машин механизм үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч, 50 гаруй жилийн түүхтэй Германы Лиебхэрр группын албан ёсны дистрибьютороор ажиллахаас гадна өөрийн техник, тоног төхөөрөмжид тулгуурлан уул уурхайн олборлолтын үйл ажиллагааг явуулж байна.

2020 онд

ТОП-100 аж ахуйн нэгжээр тодорч байсан

12+

Жилийн туршлага

150+

Албан хаагчид

73+

Техниктэй

Үйлчилгээний чиглэл

Борлуулалт түрээс

Бид харилцагчиддаа Монгол орны байгаль, цаг уур, орчны хамгийн хүнд нөхцөлд ажиллахад тохиромжтой LIEBHERR брендийн техникүүдээс хэмжээ, хүчин чадлын өргөн сонголттойгоор санал болгож байна.

Говь брэнч салбар

Бүтээгдэхүүн үйлчилгээгээ харилцагчиддаа илүү ойртуулах үүднээс 2011 онд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс 14 км, Эрдэнэс таван толгойн уурхайгаас 4 км, Ухаа худаг уурхайгаас 20 км зайд “Говь брэнч” салбараа нээн ажиллуулж байна.

Худалдааны нөхцөл

Манай компани хэрэглэгчиддээ худалдааны хамгийн таатай нөхцлийг санал болгож, уян хатан бодлогоор хамтарч ажилладаг.

Шууд худалдах нөхцөл

Тухайн техникийн үнийн дүнг шууд төлж худалдан авалт хийх нь цаг хугацаанаас хамаарсан нэмэгдэл төлбөр төлөхгүй байх давуу талтай.

Түрээслэх нөхцөл

Тухайн техникийн үнийн дүнгээс хамаарч сар бүр төлбөр төлөх байдлаар ашиглаж, тодорхой хугацааны дараа буцаан өгөх хэлбэр юм.

Түрээсээс худалдаанд шилжих нөхцөл

Харилцагч эхний ээлжинд тухайн техникийг түрээсийн нөхцөлөөр ажиллаж байгаад тодорхой хугацааны дараа тухайн техникийг худалдан авахаар бол урд нь түрээсэнд төлсөн үнийн дүнгийн тодорхой хувийг хасуулж төлбөр тооцоогоо хийх нөхцөл юм.

Уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа

Моннис Майнинг Экьюпмент ХХК нь бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд 2014 оноос эхлэн техникийн нөөц, хүчин чадалд, мэрэгшсэн ажилтнуудадаа тулгуурлаж, уул уурхайн олборлолтын үйл ажиллагааг явуулж эхэлсэн.

Ерөнхий танилцуулга

Сүүлийн жилүүдэд уул уурхай, барилга, дэд бүтэцийн салбар хөгжиж, өргөжин тэлэхийн хирээр манай харилцагчидын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа тул манай компани харилцагчидын хэрэгцээ, шаардлага, хүлээлтэд нийцсэн үйлчилгээ үзүүлэхийг гол зорилогоо болгон ажиллаж байна. Тус компани нь одоогоор Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа томоохон байгууллагууд болох Уулын Баяжуулах Эрдэнэт Үйлдвэр ХХК, Оюу толгой ХХК, Энержи ресурс ХХК, Мо Эн Ко ХХК, Ти Ти Жи Ви Си Өү ХХК, Илт гоулд гэх мэт компаниудтай нягт харилцаатай ажиллаж байна.

Үйл ажиллагааны зорилго

Манай компани нь сүүлийн 10 жилийн хугацаанд нийт 94,7 сая м.куб уулын цул олборлосоноос 44%-ийг Цанхийн зүүн уурхайн хэсэгт, 21%-ийг Хөшөөтийн нүүрсний уурхай, 35%-ийг Цанхийн баруун уурхайн хэсэгт тус тус олборлоод байна. Бид нүүрсний экспортын зах зээлд өндөр хувь нэмэр оруулан ажиллаж байгаа бөгөөд ирэх 3 жилд одоогийн ажил гүйцэтгэх хүчин чадлаа нэмэгдүүлж хөрс хуулалтын ажлыг жилийн 60 сая м.куб болгон өсгөх зорилт тавин ажиллаж байна.

Техникийн хүчин чадал

Манай компани нь жилд 40 сая м.куб, хөрс хуулалт хийх хүчин чадалтай нийт 18 ширхэг экскаватор, мөн 26 сая м.куб уулын цул тээвэрлэх хүчин чадал бүхий 54 ширхэг өөрөө буулгагч автосамосвал, 45 ширхэг туслах техник, тоног төхөөрөмжийн хослолоор уурхайн олборлолтын үйл ажиллагаагаа явуулж байна.

Уул уурхайн хөрс хуулалтын ажлуудаас

- 2014 оноос одоог хүртэл МоЭнКо ХХК-ийн захиалгаар Ховд аймаг дахь Хөшөөтийн нүүрсний уурхайн хөрс хуулалтын ажил
- 2015-2018 онд Ти Ти Жи Ви Си Өү ХХК-ийн захиалгаар Өмнөговь аймаг дахь Тавантолгойн ордын Цанхийн Зүүн уурхайд хөрс хуулалтын ажил
- 2018 оноос одоог хүртэл Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн захиалгаар Өмнөговь аймаг дахь Тавантолгойн ордын Цанхийн Баруун уурхайд хөрс хуулалтын ажил хийж байна

Уурхайн дэд бүтэц байгууламж:

Тавантолгойн төслийн хүрээнд бид дараах барилга байгууламж, дэд бүтцийг бие болгон ажиллаж байна
- Хүнд машин механизмын засварын шаардлага хангасан Засварын байртай
- Шатахуун хадгалах түгээх байгууламж
- Стандартын ашигласан тос төвлөрүүлэх байгууламж
- Хог хаягдлыг шатаах зориулалтын төхөөрөмж бүхий байгууламж
- Ажилчдын амарч байрлах хотхон
- Оффисын байр, эмнэлгийн байр, сургалтын танхим
Хөшөөт төслийн хүрээнд дараах барилга байгууламж, дэд бүтцийг бий болгон ажиллаж байна
- 200 хүний багтаамжтай ажилчдын амрах байр
- Засварын газрын барилга

Хамтрагч байгууллагууд

Эрдэнэт үйлдвэр ХХК

Оюу Толгой ХХК

Энержи ресурс ХХК

Мо Эн Ко ХХК

Ти Ти Жи Ви Си Өү ХХК

Илт Гоулд

Хаяг байршил

Моннис Сервис Саппорт ХХК-ийн байр, Эрчим хүчний гудамж, Баянгол дүүрэг, 20-р хороо, Улаанбаатар хот, Монгол улс

Холбоо барих

Сошиал хаяг