Monnis Motors

Бид дэлхийн шилдэг технологи, мэдлэг туршлага бүхий брэндийг эх орондоо нутагшуулж, харилцагч, хэрэглэгч, хамт олондоо үнэ цэнийг бүтээнэ.

10000+

Нийт борлуулагдсан автомашины тоо

20+

Худалдаалагдаж буй загварууд

100+

Албан хаагчид

26+

Жилийн туршлага

Түүхэн замнал

1998 он

Моннис Группийн ууган компани болох “Моннис Моторс” ХХК нь Япон улсын тэргүүлэгч автомашин үйлдвэрлэгчдийн нэг Ниссан Моторс компанийн Монгол улс дахь албан ёсны төлөөлөгчөөр 1998 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

1998 он

Бид Ниссан брэндийн хамгийн сүүлийн үеийн цоо шинэ загварын автомашинуудыг Монголынхоо хэрэглэгчдэд цаг алдалгүйгээр хүргэдгээс гадна автомашин борлуулалтын дараах үйлчилгээ болох Ниссан оргинал сэлбэгийн худалдаа, баталгаат засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсээр ирсэн.

1998 он

Ниссан брэндийн автомашинууд нь загварынхаа онцлогоос шалтгаалж улс орон бүрд харилцан адилгүй өөр өөр үйлдвэрлэгддэг бөгөөд манай компанийн хувьд Япон, АНУ, Англи, Тайланд улс дахь үйлдвэрүүдээс 20 гаруй төрлийн Ниссан брэндийн автомашиныг захиалан импортолж байна.

2006 он

Бид 2006 онд олон улсын стандартын дагуу Монгол Улсад анхны автомашины үзүүлэнгийн танхим, засвар үйлчилгээний төвийг Сүхбаатар дүүрэгт барьж ашиглалтад оруулж байсан түүхтэй. Үүнээс хойш компанийн үйл ажиллагаагаа тэлж, хэрэглэгчдэдээ ойр байх зорилгоор 2012 онд Эрдэнэт хотод, 2013 онд Баянзүрх дүүрэгт, 2019 онд Сүхбаатар аймагт тус тус Ниссан засвар үйлчилгээний төвүүдийг нээж, үйл ажиллагаагаа явуулсаар байна.

2018 он

Манай компани Франц улсын Renault группийн албан ёсны дилерээр 2018 оноос эхлэн тасралтгүй хамтран ажиллаж байна.

Ерөнхий танилцуулга

Моннис Группийн ууган компани Моннис Моторс ХХК нь 90 гаруй жилийн түүхт Японы тэргүүлэгч автомашин үйлдвэрлэгчдийн нэг Ниссан Мотор компанийн Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгчөөр 1998 онд үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй.

Япон, АНУ, Их Британи, Тайланд, Энэтхэг орны НИССАН-ны үйлдвэрүүдээс автомашинаа захиалан авдаг ба ингэснээр 20 гаруй загварын НИССАН автомашинуудаас хэрэглэгч нартаа сонголт хийх боломжийг олгодог.

Кард

Баталгаат засвар

“Моннис Моторс” ХХК -ийн засвар үйлчилгээний хэлтэс нь 50 гаруй инженер, техникийн ажилтнуудтай бөгөөд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, гар багаж, тусгай багаж, техникийн мэдээллийн сан ашиглан Ниссан, Рено, Инфинити брэндийн автомашины оношлогоо, засвар үйлчилгээг чанартай, найрсаг үйлчилгээг Монголын болон дилерийн стандартын дагуу хэрэглэгчдэд үзүүлэн ажиллаж байна.

Оригнал сэлбэг

Тус хэлтэс нь Ниссан сэлбэгийн EPC программ болон сүүлийн үеийн ERP системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ашигласнаар сэлбэгийн худалдаа, агуулахын бүртгэл цэгцтэй, хурдан шуурхай үйлчилгээг үзүүлж байна.

Хаяг байршил

Ниссан Рено төв, 2-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар-28 Ш/х-394, Монгол улс

Холбоо барих

Сошиал хаяг