МОННИС ГРУПП

Бид анх 1998 онд автомашин үйлдвэрлэгчдийн нэг Япон улсын Ниссан Моторс компанийн албан ёсны дистрибьютр болж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Авто машин, агаарын тээвэр, уул уурхайн тоног төхөөрөмж, эрчим хүчний засвар угсралт, инженеринг, дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгийн менежмент зэрэг 6 салбарт 12 охин компани, 1200 орчим ажилтан албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

1200+

Нийт ажиллагсад

21+

Үйл ажиллагааны чиглэл

25+

Жилийн туршлага

100+

Шагнал урамшуулал

Мэндчилгээ

Хүндэтгэн ёсолсон Моннис Группийн Ерөнхийлөгч, ТУЗ-ийн дарга

Б. Чулуунбаатар

Бизнес бол итгэлцэл

Юуны түрүүнд манай группийн веб хуудсанд зочилсон та бүхэнд талархал илэрхийлье.

Өнгөрсөн хугацаанд бид эрхэм үйлчлүүлэгч, харилцагчиддаа дэлхийд танигдсан хамгийн орчин үеийн техник, технологи, тоног төхөөрөмж нийлүүлж, хамгийн найдвартай, чанартай үйлчилгээ үзүүлэхийг зорьж ирлээ.

Анх 1998 онд Ниссан Мотор компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютерээр бизнесийн салбарт гараагаа эхэлснээс хойш бид хамт олныхоо хамтын хүчээр бизнесийн үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, уул уурхайн тоног төхөөрөмж, барилга, үл хөдлөх хөрөнгийн менежмент, агаарын тээвэр, автомашин, эрчим хүч, дэд бүтэц, инженерингийн салбарт 12 охин компани 1200 гаруй ажилтан албан хаагчтай болж өргөжсөн билээ.

Бидний албан ёсоор оруулж ирдэг брэндүүд болох NISSAN, LIEBHERR, TOTAL гэх зэрэг 10 гаруй брэндүүдийг Монголын зах зээлд нийлүүлж Монголчууддаа дэлхийтэй мөр зэрэгцэн бүтээн байгуулахад тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулж байгаа гэдэгт бид итгэдэг.

Хүн байгалиасаа өөрийн хийсэн зүйлээсээ эрч хүч авч амьдардаг. Түүн шиг бид хийсэн бүтээснээсээ эрч хүч, дараагийн илүү том зүйлийг бүтээхийн төлөө ажилладаг. Аажим аажмаар Монголдоо бүтээн байгуулж, Монголдоо үнэ цэнэ бий болгохын төлөө зүтгэж байна. Ийм ч учраас Моннисчууд бидний уриа үг Үнэ Цэнийг Цогцлооно гэсэн байдаг. Чадварлаг Монгол залуус бид хамтдаа ирээдүйн сайхан Монгол орныг бий болгохын төлөө хичээн ажиллаж байна. Цаашид ч үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, ажлын байрны тоог нэмэгдүүлж, нийгмийн хариуцлагаа өндөр ухамсарлан ажиллахын төлөө өдөр бүр хичээн ажиллах болно.

Амжилттай, алдаа оноотой хөрөнгө оруулалтуудын хэлхээн дунд өнөөдрийн Моннис Групп бий болжээ. 25 жилийн турш бидэнтэй хамт байсан нийт ажилтан албан хаагч, харилцагч, бизнесийн итгэлт түнш нартаа чин сэтгэлээсээ баярлалаа. Та бүхэнд эрүүл энх, сайн сайхныг хүсье!

Түүхэн замнал

1998

Моннис Интернэшнл үүсгэн байгуулагдав

Ниссан Мотор корпорацийн албан ёсны дистрибьютор болсноор Моннис компани үүсгэн байгуулагдав.

2001

Аеро Монголиа үүсгэн байгуулагдав

Аэро Монголиа ХХК нь 2001 онд байгуулагдсан Монголын ууган агаарын тээвэрлэгчдын нэг юм. Үйл ажиллагаа эхэлсэн цагаас орон нутгийн чиглэлд голчлон нислэг үйлдэж, БНСУ, БНХАУ болон ОХУ-ууд руу улсууд руу захиалгат нислэг үйлддэг байсан туршлагатай.

2003

“Эн Ти Би” ХХК үүсгэн байгуулагдав

“Эн Ти Би” ХХК нь “Моннис Интернэшнл” ХХК-ийн 100%-ийн охин компани бөгөөд зам, гүүр, далан барих, засварлах, арчлах, нийтийн болон хувийн эзэмшлийн ба албан байгууллагын зам талбайн тохижилтын ажил хийж гүйцэтгэх зорилготойгоор 2003 онд үүсгэн байгуулагдсан.

2006

Моннис Пропертиес үүсгэн байгуулагдав

Үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Моннис Пропертис ХХК нь үл хөдлөх хөрөнгийн менежментийн төслүүдийг хэрэгжүүлэх, борлуулалт, түрээсийн менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2006 онд бид анхны төсөл болох Ниссан төвийн барилгын ажил, 2009 онд Моннис цамхаг, 2011 онд Моннис Бюилдинг оффис, худалдааны байгууламжийг барьж дуусгасан.

2010

И Пи Ти Эм компани үүсгэн байгуулагдав

И Пи Ти Эм компани нь Монгол улсын уул уурхайн эрчимтэй хөгжлийг дэмжих зорилгоор дараах чиглэлүүдэд үйлчилгээ үзүүлэхээр 2010 онд байгуулагдсан.

2011

"Ар Ди Си Си" ХХК байгуулагдав

Ар Ди Си Си ХХК нь 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол улсын авто замын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монголын анхны хүнд даацын цементбетон хучилттай авто зам барьж ашиглалтанд оруулсан.

2012

“Моннис Сервис Саппорт” ХХК байгуулагдав

Моннис Группийн LIEBHERR уул уурхайн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний төв нь 2012 оноос эхлэн “Моннис Сервис Саппорт” ХХК нэртэйгээр охин компани болон Хүнд машин механизмын тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, сэлбэг, материал ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

2012

'Моннис майнинг" үүсгэн байгуулагдав

Моннис Майнинг ХХК нь уул уурхай, барилгын хүнд машин механизм үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч, 50 гаруй жилийн түүхтэй Германы Лиебхэрр группын албан ёсны дистрибьютороор ажиллахаас гадна өөрийн техник, тоног төхөөрөмжид тулгуурлан уул уурхайн олборлолтын үйл ажиллагааг явуулж байна.

2013

"Моннис Урбан Девеолопмент" ХХК байгуулагдав

Моннис Урбан Девелопмент ХХК нь Барилга, Хот Байгуулалтын Яам, Хотын Захиргаатай хамтран хэрэгжүүлж буй 40,000 айлын орон сууцны хөтөлбөрийн хүрээнд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх компаниудын нэгээр шалгарсан барилгын менежментийн компани.

1998

Моннис Интернэшнл үүсгэн байгуулагдав

2001

Аеро Монголиа үүсгэн байгуулагдав

2003

“Эн Ти Би” ХХК үүсгэн байгуулагдав

2006

Моннис Пропертиес үүсгэн байгуулагдав

2010

И Пи Ти Эм компани үүсгэн байгуулагдав

2011

"Ар Ди Си Си" ХХК байгуулагдав

2012

“Моннис Сервис Саппорт” ХХК байгуулагдав

2012

'Моннис майнинг" үүсгэн байгуулагдав

2013

"Моннис Урбан Девеолопмент" ХХК байгуулагдав

Моннисчууд бид үнэ цэнийг тогтооно

Шагнал, Өргөмжлөл

Уриа үг

Уриа үг

"Моннис Групп" үнэ цэнийг цогцлооно.

Эрхэм зорилго

Моннисчууд бид нийт ард түмнийхээ хамтын хүсэл эрмэлзлэлийг нэн тэргүүнд тавьж, дэлхийн шилдэг технологи, мэдлэг туршлагыг эх орондоо нэвтрүүлж, үндэсний үйлдвэрлэл, бүтээн байгуулалтад оролцож, харилцагч, үйлчлүүлэгч, хамт олныхоо амьдралд үнэ цэнэ нэмнэ.

Алсын хараа

Моннисчууд бид дэлхийн шилдэг технологи, мэдлэг туршлагыг эх орондоо нутагшуулж, үндэсний үйлдвэрлэл, бүтээн байгуулалтад манлайлан оролцож, харилцагч, үйлчлүүлэгч, хамт олныхоо амьдралд үнэ цэнэ нэмнэ.