1998 Ниссан Мотор корпорацийн албан ёсны дистрибьютор болсноор Моннис компани үүсгэн байгуулагдав. (Япон)
2002 Уул уурхай, барилгын хүнд машин механизм үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Лиебхэрр Группын албан ёсны дистрибьютор болсон. (Герман)
2003 Fuchs брэндийн бүтээгдэхүүнийг эх орондоо нэвтрүүлж эхэлсэн. (Герман)
2003 Berco брэндийн бүтээгдэхүүнийг эх орондоо нэвтрүүлж эхэлсэн. (Итали)
2003 Ашигт малтмал боловсруулалт, баяжуулалтын технологиор дэлхийд тэргүүлэгч Оutotec группын албан ёсны төлөөлөгч болсон. (Финлянд)
2004 Суудлын автомашин болон хүнд даацын дугуй үйлдвэрлэгч Good Year брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2005 Baldwin filters-тэй хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. (АНУ)
2006 Зам, барилгын тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч БОМАГ группын албан ёсны дистрибьютор болсон. (Герман)
2006 Ниссаны олон улсын стандартын дагуу автомашины үзэсгэлэнгийн танхим, сэлбэг, засвар үйлчилгээний цогц Ниссан төвийн барилгыг ашиглалтанд оруулав.
2006 Моннис Интернэшнл ХХК олимпийн спортыг дэмжин ажиллах зорилгоор Монголын Үндэсний Олимпийн Хороотой урт хугацааны түншлэлийн гэрээ байгуулав.
2007 North Hauler компанитай хамтын ажиллагаагаа эхлүүлэв. (Terex) (БНХАУ, Англи)
2007 LeTourneau Technologies компанийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2007 Ansul брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2007 Монгол орны үзэсгэлэнт байгалийг сурталчилан таниулах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой адал явдалт, бартаат замын Ниссан Тур аяллыг анх удаагаа зохион байгуулав.
2007 Монголд анх удаа автомашины шинэ загварыг албан ёсоор танилцуулах арга хэмжээг зохион байгуулав.
2007 Шилдэг оюутнуудыг дэмжих зорилгой бүхий Ирээдүйн Манлайлагч тэтгэлэгт хөтөлбөрийг анх удаагаа санаачлан зохион байгуулав.
2008 Intel корпорацийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2008
Моннис Групп байгуулагдсаны 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Үүний хүрээнд нийгмийн хариуцлагын томоохон ажлуудыг зохион байгуулсан юм.
2009 Цахилгаан үүсгүүр, хүнд машин механизмын хөдөлгүүр үйлдвэрлэгч Cummins брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2009 Оффис, үйлчилгээний төвийн зориулалт бүхий Моннис Цамхагийг барилгын орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан барьж ашиглалтанд орууллаа.
2009
Монголд анх удаа автомашины хонжвортой 30:1 Премиум сугалаат худалдааг санаачлан зохион байгуулав.
2010 Бутлагч, шигшигч үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Striker брэндийн албан ёсны дистрибьютор болсон.(Австрали)
2010 Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Харилцагчдын дундах сагсан бөмбөгийн Нөхөрсөг тэмцээнийг анх удаагаа санаачлан зохион байгуулав.
2010 Ниссан Патролын 6 дахь үеийн загвар болох Ү62 автомашиныг Монголын зах зээлд албан ёсоор танилцуулав.

2011 Бүх төрлийн дугуйт ачигч үйлдвэрлэгч Kawasaki брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (Япон)
2011 Хүнд даацын автомашины тэвш үйлдвэрлэгч Duratray брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (Австрали)
2011 Хамгийн сайн чанарын хурдны хайрцаг үйлдвэрлэгч Allison Transmission брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2011 Хан-Уул дүүрэгт байрлах оффис, үйлчилгээний төвийн зориулалттай Моннис Бьюлдингийг бүрэн ашиглалтанд орууллаа.
2011 Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн тэмцээнийг ивээн тэтгэв.
2012 Экскаватор, дугуйт ачигч зэрэг хүнд машин механизмын шанага, хутганы ир, хамгаалалтын эд ангиуд үйлдвэрлэгч Esco брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2012 Өсвөр үеийнхний дунд Монгол орон даяар анх удаагаа зохиогдсон “Монгол мөрөөдлийн баг” сагсан бөмбөгийн тэмцээнийг ивээн тэтгэв.
2012 Ниссан төвийн Эрдэнэт салбарыг албан ёсоор нээж ашиглалтанд оруулав.
2012 “Universe Best Songs 2013” наамдын ивээн тэтгэгчээр дэмжин оролцлоо.
2012 “Азийн эмэгтэйчүүдийн боксын аварга шалгаруулах тэмцээн”-ий ерөнхий ивээн тэтггэгчээр оролцлоо
2012 Итали-Өсвөрийн зуслан” хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх төслийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа.
2013 Тос, тосолгооны материал үйлдвэрлэлээрээ тэргүүлэгчдийн нэг Total брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (Франц)
2013 Ниссан төвийн Амгалан салбарыг албан ёсоор нээж ашиглалтанд оруулав.
2013 “Моннис Экьюпмент Эвент” хүнд машин механизм танилцуулах өдөрлөгийг анх удаа зохион байгууллаа

Ниссан Тур 2012 - Галбын говиор

Монгол орны унаган байгалийг сурталчлан таниулдаг Nissan Tour-2012 аялал Өмнөговь аймаг, Галбын говиор аялж, Монгол улсын өмнөд цэг-Орвог гашууны бор толгой дээр хүрэлцэн очихоор төлөвлөлөөДэлхийд Монголынх хэмээн тодотгон гайхуулах олон бахархал байдгийн нэг нь зэрэглээ мяралзаж, элс нь алтран, тэмээн сүрэг нь ханайсан говь нутаг маань билээ. “Ниссан тур” аялал хоёр жилийн өмнө Монгол орны хамгийн хойд цэгт очиж, хүчит төмөр хүлгийн чансааг сорьж байсан бол энэ удаа өмнөд бүсээр аялангаа эх орныхоо хамгийн урд цэгийг “Ниссан” хөлгийнхөө дугуйгаар “тамгалах”-аар шийдлээ.

Өмнөх дөрвөн аяллаараа бид уул, ус, өндөр даваа, ой мод, намаг шавар, хад асга хосолсон хангайн бүсүүдээр аялж, арвин их туршлагыг хуримтлуулсан. Харин говийн бүсэд хийх аялал биднийг цоо шинэ сорилт, өөр ертөнц мэт дуу алдам үзэсгэлэнт байгалийн тогтоцтой учруулах болно. Оньсого мэт үлэг гүрвэлийн өлгий нутагт хүчирхэг “Ниссан”-ы төмөр хүлгүүдийн “шандсыг” сорих 2012 оны аяллын хөтөлбөртэй танилцана уу.



Өдөр 1:

- Улаанбаатар – Чойр – Их Газрын Чулуу, Дундговь аймаг
- Туулах замын урт: 370 км
- Жолоодлогын цаг: 7 цаг

Их газрын чулуу:
Дундговь аймгийн Говь-Угтаал, Баянжаргалан сумдын нутагт орших Их газрын чулуун уул нь Монголын их боржин бүсийн хамгийн их хэмжээтэй хэсэг юм. Хурц шовх оргил, үлдэц хадан цохио бүхий өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газрын нэг билээ.

Их газрын чулуу нь хойш урагшаа чиглэлтэй 20 километр орчим үргэлжилсэн хоѐр хэсгээс тогтох бөгөөд хамгийн өндөр цэг нь 1706 метр өндөр Ерлөг уул юм. Их газрын чулууны бүсэд Тоонот, Агуйт, Эхийн умай, Рашаант зэрэг 40 гаруй агуйтай. Унаа хад, Боов хад, Лусын эзэн, Хаан хатан хоѐр загасны ам зэрэг олон сонин тогтоц бүхий хад чулуутай. “Төв боржигон” баазын ойролцоо уртын дуучин Норовбанзад гуайд зориулсан дурсгалын хөшөө буй.

Өдөр 2:

-Их Газрын Чулуу – Мандалговь /Дундговь/ - Цагаан Суварга /Өмнөговь /
- Туулах замын урт: 240 км
- Жолоодлогын цаг: 6 цаг

Цагаан суварга:
Дундговь аймгийн Луус суманд байрлах байгалийн өвөрмөц тогтоц газар бүхий эгц цавчим мөргөцөг юм. Зүүн тийшээ хандсан түүний эгц хажуу нь алсаас харахад байшин суурь хот балгас мэт харагдах нь нэн сонин. Мөргөцөгийн өндөр нь 30-аад метр, 400-аад метр үргэлжилдэг.

Өдөр 3:
- Цогт-Овоо/Өмнөговь/-Даланзадгад /Өмнөговь/-Ёлын ам/Говь гурван сайхан/
- Туулах замын урт: 210 км
- Жолоодлогын цаг: 5 цаг - 2 автомашин нь Даланзадгадаас Номгон сумаар Орвог Гашууны Бор Толгой буюу Монгол Улсын өмнөд цэг дээр очно. Моннис-н туг байрлуулах арга хэмжээ болно. Буцаад үндсэн аяллын багтай нийлнэ. /250 км*2=500 км/

Говь Гурван Сайхан уул, Ёлын ам:

Өмнөговь аймгийн нутгаар 100 гаруй км үргэлжилсэн Баруун, Дунд, Зүүнсайхан гурван саланги том нуруу юм. Говь Алтайн нурууны төгөсгөл хэсэг хамгийн өндөр оргил нь Даланзадгадад ойрхон орших 2800 гаруй өндөр Зүүнсайхан юм. Энд алдарт Ёлын ам байдаг байлээ. Зүүнсайхан уулыг зүүн хойшоо сэтлэн урссан голын нарийхан хавцал юм. Хавцлын голоор жижиг горхи урсдаг бөгөөд өвөл мөсөн бүрхүүлээр хучигддаг. Жилийн турш мөстэй байдаг байсан боловч сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал зэргээс шалтгаалан ихэнхи хэсгийн мөс нь хайлдаг болсон. Гурвансайхан уул нь говийн амьтан ургамалтай бөгөөд аргаль, янгир элбэг бий.

Өдөр 4:

- Дүнгэнээгийн хавцал-Хонгорын элс
- Туулах замын урт: 190 км
- Жолоодлогын цаг: 5 цаг

Хонгорын элс:
Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутагт, Их Сэврэйн уул, Зөөлөнгийн нурууны араар, Баян бор нурууны урдуур үргэлжлэн тогтсон Говь Гурван сайханы Байгалийн цогцолборт газарт Хонгорын их элсэн манхан оршино.

Хонгорын элс нь баруун хойноос зүүн урагш чиглэн 130 гаруй км үргэлжилсэн, 3- 5 км, зарим газартаа 20 гаруй км өргөн манай орны хамгийн урт элсэн манхан бөгөөд хамгийн өндөр Ханан элсний өндөр нь газрын гадаргаас 195 м өндөр. Баруун хэсгээрээ илүү өндөр бөгөөд элсэн манхнууд нь салхины нөлөөгөөр нуран гулсахдаа нисэх онгоц мэт хүнгэнэн дуугарах нь холоос сонсогдоно. Ийнхүү дуугардагаас нутгийн иргэд “Дуут манхан” хэмээн нэрлэх нь бий. Энэхүү үргэлжилсэн элсэн манхны араар Хонгорын гол хэмээх арав гаруй км урт урсгалтай говийн бяцхан гол нь эрэг орчиндоо битүү ногоон зүлэг үүсгэсэн хоѐр салаа гол байдаг.

Дүнгэнээгийн хавцал
Баяндалай сумын нутаг, Зүүнсайхан уулын баруун өмнөдхэсэгт оршино. Энэхүү ам нь хадан хавцал, агуй, булаг бүхий 12км урттай, зуны улиралд аргаль, янгир зэрэг ан амьтныг харах өргөн боломжтой, аялагчид, жуулчдын сонирхолыг татдаг газрын нэг юм.

Өдөр 5:

- Сэврэй сум-Гурван тэс сум-Наран даац-Хэрмэн цав
- Туулах замын урт: 250 км
- Жолоодлогын цаг: 6 цаг

Хэрмэн цав:
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвөөс баруун хойш, 1000 м өндөрт орших 10 гаруй км үргэлжилсэн, их ганга жалгатай мөргөцгийг Хэрмэн цав гэдэг байна. Адаг хэсэгтээ 10 километр өргөн, зарим газартаа 100-200 метр гүн байдаг. Холоос харахад их хотын балгас мэт харагддаг. Хэрмэнцавын талбай нь 250 хавтгай дөрвөлжин километр бөгөөд эндээс үлэг гүрвэлийн хэд хэдэн олдвор олджээ.

Этгээд хэлбэртэй улаан толгодууд нь Говийн цөл нь өнө эртний үед их далай байсныг нотлох мэт оршдог ба Дундад зууны Европын цайз цамхагууд, төрөл бүрийн амьтад шиг хэлбэртэй авангард толгодуудыг нэг харсан хүн мартахааргүй.

Өдөр 7:

- Зуун мод-Нэмэгтийн хоолой - Туулах замын урт: 90 км
- Жолоодлогын цаг: 3 цаг

Өдөр 8:


- Хонгорын элс
- Туулах замын урт: 160 км
- Жолоодлогын цаг: 4 цаг
- Гэр кэмпэд хоноглох

Хонгорын элс:
Манай орны хамгийн томоохон элсэн тарамцгийн нэг Хонгорын элс нь Өмнөговь аймгийн Сэврэй, Баяндалай сумдын нутаг Говь- Алтайн салбар нурууд болох Гурван сайханы нуруу, Нэмэгт зэрэг сүрлэг өндөр уулсын хоорондох уудам хөндийн төв ба урд хажууг дагаж салхины зонхилох урсгалын дагуу 180 км сунаж тогтдог.

Өдөр 9:

- Булган сум-Баян заг
- Туулах замын урт: 160 км
- Жолоодлогын цаг: 4 цаг

Баянзаг:
Баянзаг нь Монголын, цаашлаад дэлхийн байгалийн түүх, археологи, шинжлэх ухааны нэн чухал дурсгал, ул мөр, олдворуудыг харьцангуй сайнаар хадгалан үлдсэн алдарт Арц богдын уулсын дагуух уудам хөндийд орших газар юм. Иймээс Монгол оронд төдийгүй дэлхий нийтэд алдаршсан нэн чухал газар нутгийнх нь хувьд “Баянзаг – Flaming Cliffs” – ийг Монголын 7 гайхамшигт оруулсан юм.

Баянзагийн сууринаас одоогоос 40 орчим мянган жил, түүнээс өмнөх үеийн хүмүүсийн амьдарч байсан ул мөр, эдэлж хэрэглэж байсан чулуун болон хүрэл зэвсэг хэрэглэлийн үлдэгдэл одоо ч олдсоор байгаа юм.

Америкийн эрдэмтэн Рой Чепмен Эндрюсын баг динозаврын өндгийг олсноороо дэлхийн түүхэнд динозавар өндөглөж үрждэг гэсэн анхны том нээлтийг хийжээ. Хоѐр том үлэг гүрвэлийн бүтэн яс олдсон нь одоо АНУ-ын төв музейд байдаг.

Өдөр 10:


- Онгийн хийд
- Туулах замын урт: 170 км
- Жолоодлогын цаг: 4 цаг

Онгийн хийд:
Дундговь аймгийн Сайхан - Овоо сумын нутагт Онгийн голын зүүн эрэгт Сайхан – Овоо уулын энгэрт байдаг туурь юм. Энгэрийн хадаг хавцлыг маш өвөрмөц аргаар ашиглаж шатлан ухаж тэгшлэн өндөр довжоо байгуулаад суурь засах байдлаар асар их хөдөлмөр зарцуулж өөр хоорондоо ижилгүй уран барилга цогцлуулан 300 гаруй жилийн тэртээ байгуулсан бүхэл бүтэн хотын үлдэгдэл туурь юм. Тухайн үед 1000 гаруй лам хуврага шавилан суудаг байсан шашны нэгэн том төв байжээ.

Өдөр 11:

- Бага газрын чулуу
- Туулах замын урт: 280 км
- Жолоодлогын цаг: 7 цаг
- Гэр кэмпэд хоноглох, Хаалтын ажиллагаа

Бага газрын чулуу:
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумаас хойш 37 км зайд байдаг. Эргэн тойрон тэгш талаар хүрээлэгдсэн далайн төвшнөөс дээш 1768 метр өндөр боржин чулуун бүс бөгөөд 300 хавтгай дөрвөлжин километр талбайтай. Чулуун уулын ам, хоолой, хөндийд олон булаг шанд урсахаас гадна эртний булш, хиргисүүр, хадны сүг зураг, хөшөө дурсгалууд нилээд байдаг. Бага газрын чулуунд Сөдөтийн ам хэмээх улиасан шугуйтай хавцал, Жаргалантын агуй, Нүдний рашаан, Тахилгын хавцал, Гэр хад, Хүннүгийн үеийн булш гээд үзэх зүйл олон бий.

Өдөр 12:

- Зоргол Хайрхан уул-Улаанбаатар -
Туулах замын урт: 240 км -
Жолоодлогын цаг: 6 цаг

Зоргол хайрхан уул:
Зоргол хайрхан уул нь Улаанбаатар хотоос шууд явбал 150 км Элсэн уулнаас 40 км зайд орших хосгүй чамин тогтоцтой ,монгол хүний шүтэн биширдэг дэндүү сүрлэг,онгон дагшин догшин уул билээ. Энд рашаантын ам гэж уул,ус мод,ургамал жигдэрсэн үзэсгэлэн төгөлдөр газар байдаг.Энд бас уулын эгц уруу харайж байгаа морины дүрстэй хадыг үзэж болно. Нутгийнхан нь Зоргол хайрхан уулыг хүзүүгээ нугалаад хэвтэж байгаа согооны хэлбэртэй гэж ярилцдаг.

Бидний аялах үзэсгэлэнт газрууд:


Хэрмэн цав. Өмнөговь аймаг, Гурван тэс сум




Их болон Бага газрын чулуу. Дундговь аймаг


Баян заг. Өмнөговь аймаг


Цагаан суварга. Өмнөговь аймаг.


Хонгорын Элс. Өмнөговь аймаг


Монгол Улсын өмнөд цэг. Орвог гашууны бор толгой.
Улсын хилээс 50 м-ын зайд