“Эн Ти Би” ХХК
“Эн Ти Би” ХХК-нь 2003 онд байгуулагдсан авто зам, замын байгууламжийг барих засварлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Моннис Интернэшл ХХК-н 100%-н хөрөнгө оруулалттай охин компани юм.
Эн Ти Би компани 2011.07.06-нд Саусгоби сэндс ХХК-тай түншлэл байгуулан Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн авто зам барих концесс олгох төслийн тендерт оролцон шалгарч, уг төслийг хэрэгжүүлэх зорилгоор хамтарсан хөрөнгө оруулалттай Ар Ди Си Си ХХК байгуулсан.
Компани уг замын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж 2012-2014 оны хооронд барьж дуусган ашиглалтанд оруулсан бөгөөд одоо замын ашиглалтыг хариуцаж байна.
Энэхүү зам нь жилд 40 сая гаруй тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай, 125тн жинтэй (нэг тэнхлэгийн ачаалал 23 тн) тээврийн хэрэгсэл явахад зориулагдсан, 24 см цемент бетон хучилттай, 25 см цементээр бэхжүүлсэн суурьтай, 43.23 км урт, 3 эгнээ 16.8 м өргөн олон улсын чанарын шаардлага хангасан авто зам юм. Энэ зам нь Монгол Улсад баригдсан анхны хүнд даацын цементбетон хучилттай зам юм.
КОМПАНИЙН ХҮНИЙ НӨӨЦ
Компани нийт 25 ажилтантай ба үүнээс 5 авто замын инженер, материалын инженер 1, хэмжилтийн инженер 1, ХАБЭАБО ажилтан 2, сургалтын ажилтан 1, замын техникч 1, оператор 2, жолооч 4, замчин 5 тус тус ажиллаж байна.
АШИГЛАЖ БАЙГАА ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, БАГАЖ ХЭРЭГСЭЛ
Тус компани зам барилгын ажлын чанарын хяналтад Америкийн HUMBOLD болон Английн IMPACT брендийн иж бүрэн хэмжилтийн багаж, геодезийн TOPCON корпорацийн SOKKIA брэндийн иж бүрдлүүдийг ашиглаж, дараах туршилт шинжилгээнүүдийг хийдэг:
- Хөрсний иж бүрэн шинжилгээ
- Бетоны туршилт, шинжилгээ
- Цементээр бэхжүүлсэн суурийн туршилт, шинжилгээ
Далан болон хөвөөний нягт шалгах туршилтууд
Мөн дэлхийд алдартай LIЕBHERR, BOMAG, NISSAN, САТ болон HONDA, MAKITA гэх мэт дэлхийд алдартай брэндийн хүнд машин механизм, тоног төхөөрөмж, багажаар хангагдсан.
ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР
Эн Ти Би компани нь 2015 оноос эхлэн Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн хатуу хучилттай авто замын засвар арчлалт болон хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын ажлыг хийж гүйцэтгэж байна.
А. ЗАМЫН ЗАСВАР АРЧЛАЛТ ХАМГААЛАЛТ
Замын өдөр тутмын арчлалт болон урсгал засварын ажлын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэж байна.
- Шороон далан, суурь ба хөвөө, шуудууны засвар арчлалтын ажил
- Цементбетон хучлагын засвар арчлалтын ажил
- Тэмдэг тэмдэглэл, тоноглолын засвар арчлалтын ажил
- Хоолойн засвар арчлалт
- Өвлийн засвар, арчлалтын ажил
- Бусад ажил
Б. ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЯНАЛТ
- Энэ ажлын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэж байна:
- Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх;
- Тээврийн хэрэгсэл замаар чөлөөтэй зорчих нөхцлийг бүрдүүлэх;
- Замын бүрэн бүтэн байдлыг хамгаалах.
- Хүнд даацын тээврийн хэрэслийн жолооч нарт хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам ашиглах журмын талаар сургалтыг тогтмол явуулдаг.