1998 Ниссан Мотор корпорацийн албан ёсны дистрибьютор болсноор Моннис компани үүсгэн байгуулагдав. (Япон)
2002 Уул уурхай, барилгын хүнд машин механизм үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Лиебхэрр Группын албан ёсны дистрибьютор болсон. (Герман)
2003 Fuchs брэндийн бүтээгдэхүүнийг эх орондоо нэвтрүүлж эхэлсэн. (Герман)
2003 Berco брэндийн бүтээгдэхүүнийг эх орондоо нэвтрүүлж эхэлсэн. (Итали)
2003 Ашигт малтмал боловсруулалт, баяжуулалтын технологиор дэлхийд тэргүүлэгч Оutotec группын албан ёсны төлөөлөгч болсон. (Финлянд)
2004 Суудлын автомашин болон хүнд даацын дугуй үйлдвэрлэгч Good Year брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2005 Baldwin filters-тэй хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. (АНУ)
2006 Зам, барилгын тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч БОМАГ группын албан ёсны дистрибьютор болсон. (Герман)
2006 Ниссаны олон улсын стандартын дагуу автомашины үзэсгэлэнгийн танхим, сэлбэг, засвар үйлчилгээний цогц Ниссан төвийн барилгыг ашиглалтанд оруулав.
2006 Моннис Интернэшнл ХХК олимпийн спортыг дэмжин ажиллах зорилгоор Монголын Үндэсний Олимпийн Хороотой урт хугацааны түншлэлийн гэрээ байгуулав.
2007 North Hauler компанитай хамтын ажиллагаагаа эхлүүлэв. (Terex) (БНХАУ, Англи)
2007 LeTourneau Technologies компанийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2007 Ansul брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2007 Монгол орны үзэсгэлэнт байгалийг сурталчилан таниулах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой адал явдалт, бартаат замын Ниссан Тур аяллыг анх удаагаа зохион байгуулав.
2007 Монголд анх удаа автомашины шинэ загварыг албан ёсоор танилцуулах арга хэмжээг зохион байгуулав.
2007 Шилдэг оюутнуудыг дэмжих зорилгой бүхий Ирээдүйн Манлайлагч тэтгэлэгт хөтөлбөрийг анх удаагаа санаачлан зохион байгуулав.
2008 Intel корпорацийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2008
Моннис Групп байгуулагдсаны 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Үүний хүрээнд нийгмийн хариуцлагын томоохон ажлуудыг зохион байгуулсан юм.
2009 Цахилгаан үүсгүүр, хүнд машин механизмын хөдөлгүүр үйлдвэрлэгч Cummins брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2009 Оффис, үйлчилгээний төвийн зориулалт бүхий Моннис Цамхагийг барилгын орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан барьж ашиглалтанд орууллаа.
2009
Монголд анх удаа автомашины хонжвортой 30:1 Премиум сугалаат худалдааг санаачлан зохион байгуулав.
2010 Бутлагч, шигшигч үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Striker брэндийн албан ёсны дистрибьютор болсон.(Австрали)
2010 Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Харилцагчдын дундах сагсан бөмбөгийн Нөхөрсөг тэмцээнийг анх удаагаа санаачлан зохион байгуулав.
2010 Ниссан Патролын 6 дахь үеийн загвар болох Ү62 автомашиныг Монголын зах зээлд албан ёсоор танилцуулав.

2011 Бүх төрлийн дугуйт ачигч үйлдвэрлэгч Kawasaki брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (Япон)
2011 Хүнд даацын автомашины тэвш үйлдвэрлэгч Duratray брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (Австрали)
2011 Хамгийн сайн чанарын хурдны хайрцаг үйлдвэрлэгч Allison Transmission брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2011 Хан-Уул дүүрэгт байрлах оффис, үйлчилгээний төвийн зориулалттай Моннис Бьюлдингийг бүрэн ашиглалтанд орууллаа.
2011 Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн тэмцээнийг ивээн тэтгэв.
2012 Экскаватор, дугуйт ачигч зэрэг хүнд машин механизмын шанага, хутганы ир, хамгаалалтын эд ангиуд үйлдвэрлэгч Esco брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2012 Өсвөр үеийнхний дунд Монгол орон даяар анх удаагаа зохиогдсон “Монгол мөрөөдлийн баг” сагсан бөмбөгийн тэмцээнийг ивээн тэтгэв.
2012 Ниссан төвийн Эрдэнэт салбарыг албан ёсоор нээж ашиглалтанд оруулав.
2012 “Universe Best Songs 2013” наамдын ивээн тэтгэгчээр дэмжин оролцлоо.
2012 “Азийн эмэгтэйчүүдийн боксын аварга шалгаруулах тэмцээн”-ий ерөнхий ивээн тэтггэгчээр оролцлоо
2012 Итали-Өсвөрийн зуслан” хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх төслийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа.
2013 Тос, тосолгооны материал үйлдвэрлэлээрээ тэргүүлэгчдийн нэг Total брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (Франц)
2013 Ниссан төвийн Амгалан салбарыг албан ёсоор нээж ашиглалтанд оруулав.
2013 “Моннис Экьюпмент Эвент” хүнд машин механизм танилцуулах өдөрлөгийг анх удаа зохион байгууллаа

Ниссан Мотор компани 2011 оны борлуултаараа түүхэн амжилт гаргалаа

Японы хоёр дахь том автомашин үйлдвэрлэгчдийн нэг Ниссан Мотор компани нь 14.4%-иар буюу нийт 4,67 сая автомашин дэлхий дахинд борлуулж урд хожид байгаагүй амжилтыг тогтоолоо.Мэдээллийн эх сурвалж: http://www.nissan-global.com/EN/NEWS/2012/_STORY/120127-01-e.html

Ниссан компани нь өнгөрсөн онд Японд болсон газар хөдлөлт болон Тайланд улсад тохиосон үерийн гамшиг зэрэг бизнесийн хүнд цаг үеээс хурдан сэргэлт авч чадсанаараа энэхүү амжилтанд хүрсэн байна. Энэхүү борлуулалтын хүчтэй өсөлт нь АНУ болон бусад өсч буй зах зээлийн автомашин худалдан авалт ихэссэнтэй холбоотой юм.

• 2011 онд Ниссаны глобал борлуулалт 4.67 саяд хүрч өнгөрсөн оноос 14.4% -иар өссөн байна. Ниссаны хамгийн том зах зээл болох БНХАУ-д Tiida Sedan болон Sunny автомашины тэсрэлт хийж өнгөрсөн оноос 21.9%-иар илүү буюу нийт 1,247,738 ширхэг автомашин борлуулж шинэ амжилт тогтоогоод байна. Ингэснээр Хятадын зах зээлд автомашин борлуулалтаараа дөрөвдүгээрт орж байна.



• Мөн Өмнөд, Хойд болон Төв Америкт өнгөрсөн оноос 17.2%-иар илүү буюу нийтдээ 1,561,230 ширхэг Инфинити болон Ниссан брэндийн автомашин борлуулж амжилт тогтоолоо. Ингэснээр Америкийн автомашины зах зээлд эзлэх хувиа 0.6%-иар өсгөж Ниссан дангаараа 7.5%-ийг эзэлж №2 Азийн автомашины брэнд болж чадлаа.

• АНУ, Бразил, Мексикийн зах зээлд ч амжилттай сайн автомашин борлууллаа.

• АНУ-д Versa суудлын автомашин болон Rogue жийп автомашинаараа тэсрэлт хийж өнгөрсөн оноос 14.7%-иар илүү буюу 1,042,534 ширхэг автомашин борлуулсан байна. Мөн АНУ-д Ниссан Altima автомашин өндөр борлуулалттай байсан ба хамгийн их борлуулалттай автомашинаар тодроод байна. Ниссан компанийн АНУ-ын автомашины зах зээлд эзлэх хэмжээ 8.2% болж өссөн байна.

• 2013 онд Ниссаны гурав дахь том үйлдвэрээ нээхээр төлөвлөж буй Мексик улсад Ниссан 18.6%-иар борлуулалтаа нэмэгдүүлж, зах зээлд эзлэх хэмжээгээ 24.8% болгож өсгөлөө.



• 2014 онд анхны үйлдвэрээ нээхээр төлөвлөж буй Бразил улсад борлуулалтаа хоёр дахин өсгөж 67,097-д хүргэж, тус улсын хамгийн хурдацтайгаар өсч буй автомашинын брэндээр тодорлоо.

• Япон улсад өнгөрсөн жилүүдээс 8.4% бага буюу нийт 591,312 ширхэг автомашин борлуулжээ. Энэ нь Японд болсон газар хөдлөлт, байгалийн гамшигтай холбоотой юм.

• Европт Ниссан Qashqai болон Juke автомашинаараа тэсрэлт хийж 25.4%-иар илүү буюу 695,703 ширхэг автомашин борлуулж амжилт тогтоолоо. 2010 онд Европын автомашины зах зээлийн 3.1%-ийг эзэлж байсан бол 2011 онд 3.7% болгон нэмэгдүүллээ.



• ОХУ-д ойролцоогоор 60,000 ширхэг автомашин буюу 73.1%-иар борлуулалтаа нэмэгдүүллээ.

Ниссан Leaf-ийн борлуултаас:


2011 онд Ниссан анх удаа хамгийн их электрон автомашин буюу 22,000 Ниссан Leaf гэр бүлийн суудлын автомашин борлуулснаараа амжилт тогтоолоо. 2010 оны 12-р сараас зах зээлд борлуулж эхэлсэн хорт утаа ялгаруулдаггүй Nissan Leaf автомашин 2011 оны “Дэлхийн шилдэг автомашин” 2011 оны “Японы шилдэг автомашин” болон “2011 оны “Европын шилдэг автомашины” шагналын эзэн тус тус болсон юм.

АНУ-д Leaf автомашин эзэмшигчдийн 80%-аас илүү хувь нь урьд нь хэзээ ч Ниссан автомашин унаж байгаагүй гэсэн үзүүлэлт гарчээ. 2012 онд Ниссан АНУ-ын бүх 50 муж болон Европын орнуудад Leaf автомашины борлуулалтыг тэлэхээр зорьж байна.

Ниссаны хамгийн том 10 зах зээл

  Нийт борлуулалт Зах зээлд эзлэх хувь  (%)
БНХАУ 1,247,738 7.3%
АНУ 1,042,534 8.2%
Япон 591,312 14.0%
Мексик 224,740 24.8%
ОХУ 145,869 5.5%
Их Британи 107,463 4.9%
Канад 84,665 5.3%
Франц 78,241 3.1%
Герман 73,249 2.2%
Итали 70,455 3.7%






Мэдээллийн эх сурвалж: http://www.reuters.com/article/2012/02/08/us-nissan-idUSTRE8170GK20120208

(Reuters) Ниссан төлөвлөсөн ашгийн хэмжээгээрээ Тоёота, Хонда-г ардаа орхилоо. Японы гурван том автомашин үйлдвэрлэгчдийн нэг Ниссан Мотор 2011 онд түүхэндээ байгаагүй их хэмжээний борлуулалт хийгээд байна.

Ниссан 2012 оны 1-р улиралд 290 тэрбум иений ($3.77 тэрбум) цэвэр ашигтай ажиллана гэж урьдчилан таамаглаад байгаа ба энэ нь Honda Motor компанийн 215 тэрбум иeн болон Toyota Motor компанийн 200 тэрбум иений урьдчилсан цэвэр ашгаас хол давж байна.

Investrust-ийн CEO ноён Хироюуки Фукунага-ийн мэдээлснээр Тоёота болон Хондатай харьцуулахад Ниссан маш сайн ажиллаж байна. Хэдийгээр Ниссаны хувьцааны үнэ Тоёота шиг өснө гэдэгт эргэлзэж байгаа ч одоо байгаа үр дүнг харахад Ниссаны хувьцаа маш хурдацтайгаар өсч байна гэв.

Хэдийгээр Ниссан 2011 онд цөөн тооны шинэ загварын автомашин худалдаалсан ч тус онд 14%-иар илүү буюу 4,67 сая автомашин борлуулж түүхэнд байгаагүй шинэ амжилт тогтоосон юм.



Японы гурван том автомашин үйлдвэрлэгчдийн дундаас Ниссан компаниа хамгийн түрүүнд өнгөрсөн онд болсон газар хөдлөлт болон Тайландын үерийн гамшгаас хамгийн хурдан сэргэлт авч чадсан учраас энэхүү амжилтанд хүрчээ. Тухайлбал Ниссан зөвхөн 33,000 автомашины хохирлыг Тайландын үерээс амссан бол Тоёота болон Хонда тус бүр 200,000 автомашины хохирол амсчээ.

Мөн Ниссаны Rogue болон Juke шинэ загварын автомашинууд өндөр эрэлттэй борлуулагдсан нь өрсөлдөгчөөсөө илүү гарахад тусалсан юм.

Renault, Оросын Автоваз болон Ниссан Мотор хамтдаа 10%-иар илүү буюу нийт 8 сая автомашин борлуулсан байна. Энэхүү үзүүлэлтээрээ тус компаниа General Motors болон Volkswagen компаний дараа дэлхийд гуравдугаарт бичигдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл Ниссан Мотор нь гол өрсөлдөгч Тоёотаг борлуулалтын хэмжээгээрээ гүйцсэн гэсэн үг юм.

Ялангуяа өнгөрсөн оны сүүлийн улиралд /10-р сараас 12-р сард/ Ниссан Мотор хамгийн их хэмжээний борлуулттай сарууд байсан ба нийт 118.1 тэрбум иений орлоготой ажилласнаар цэвэр ашгийн хэмжээгээ 3.2%-иар буюу 82.67 тэрбум иен болгож өсгөлөө.



Дараагийн 24 сарын хугацаанд Ниссан 20 шинэ загварын автомашин дэлхийн зах зээлд борлуулахаар төлөвлөж байгаа ба тэр дундаа АНУ-ын зах зээлд Ниссан Altima суудлын автомашины борлуулалтаараа тэсрэлт хийхээр төлөвлөж байна.

Сүүлийн үед чангараад байгаа иений ханшны улмаас Ниссан Infiniti JX, Rogue, Murano SUV автомашины үйлдвэрлэлээ Японоос гадна үйлдвэрлэхээр болоод байгаа ба энэ нь гадаадын зах зээл дээрхи Япон технологиор үйлдвэрлэсэн автомашины тоог нэмэгдүүлэхээр зориод байна.