1998 Ниссан Мотор корпорацийн албан ёсны дистрибьютор болсноор Моннис компани үүсгэн байгуулагдав. (Япон)
2002 Уул уурхай, барилгын хүнд машин механизм үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Лиебхэрр Группын албан ёсны дистрибьютор болсон. (Герман)
2003 Fuchs брэндийн бүтээгдэхүүнийг эх орондоо нэвтрүүлж эхэлсэн. (Герман)
2003 Berco брэндийн бүтээгдэхүүнийг эх орондоо нэвтрүүлж эхэлсэн. (Итали)
2003 Ашигт малтмал боловсруулалт, баяжуулалтын технологиор дэлхийд тэргүүлэгч Оutotec группын албан ёсны төлөөлөгч болсон. (Финлянд)
2004 Суудлын автомашин болон хүнд даацын дугуй үйлдвэрлэгч Good Year брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2005 Baldwin filters-тэй хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. (АНУ)
2006 Зам, барилгын тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч БОМАГ группын албан ёсны дистрибьютор болсон. (Герман)
2006 Ниссаны олон улсын стандартын дагуу автомашины үзэсгэлэнгийн танхим, сэлбэг, засвар үйлчилгээний цогц Ниссан төвийн барилгыг ашиглалтанд оруулав.
2006 Моннис Интернэшнл ХХК олимпийн спортыг дэмжин ажиллах зорилгоор Монголын Үндэсний Олимпийн Хороотой урт хугацааны түншлэлийн гэрээ байгуулав.
2007 North Hauler компанитай хамтын ажиллагаагаа эхлүүлэв. (Terex) (БНХАУ, Англи)
2007 LeTourneau Technologies компанийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2007 Ansul брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2007 Монгол орны үзэсгэлэнт байгалийг сурталчилан таниулах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой адал явдалт, бартаат замын Ниссан Тур аяллыг анх удаагаа зохион байгуулав.
2007 Монголд анх удаа автомашины шинэ загварыг албан ёсоор танилцуулах арга хэмжээг зохион байгуулав.
2007 Шилдэг оюутнуудыг дэмжих зорилгой бүхий Ирээдүйн Манлайлагч тэтгэлэгт хөтөлбөрийг анх удаагаа санаачлан зохион байгуулав.
2008 Intel корпорацийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2008
Моннис Групп байгуулагдсаны 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Үүний хүрээнд нийгмийн хариуцлагын томоохон ажлуудыг зохион байгуулсан юм.
2009 Цахилгаан үүсгүүр, хүнд машин механизмын хөдөлгүүр үйлдвэрлэгч Cummins брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2009 Оффис, үйлчилгээний төвийн зориулалт бүхий Моннис Цамхагийг барилгын орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан барьж ашиглалтанд орууллаа.
2009
Монголд анх удаа автомашины хонжвортой 30:1 Премиум сугалаат худалдааг санаачлан зохион байгуулав.
2010 Бутлагч, шигшигч үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Striker брэндийн албан ёсны дистрибьютор болсон.(Австрали)
2010 Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Харилцагчдын дундах сагсан бөмбөгийн Нөхөрсөг тэмцээнийг анх удаагаа санаачлан зохион байгуулав.
2010 Ниссан Патролын 6 дахь үеийн загвар болох Ү62 автомашиныг Монголын зах зээлд албан ёсоор танилцуулав.

2011 Бүх төрлийн дугуйт ачигч үйлдвэрлэгч Kawasaki брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (Япон)
2011 Хүнд даацын автомашины тэвш үйлдвэрлэгч Duratray брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (Австрали)
2011 Хамгийн сайн чанарын хурдны хайрцаг үйлдвэрлэгч Allison Transmission брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2011 Хан-Уул дүүрэгт байрлах оффис, үйлчилгээний төвийн зориулалттай Моннис Бьюлдингийг бүрэн ашиглалтанд орууллаа.
2011 Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн тэмцээнийг ивээн тэтгэв.
2012 Экскаватор, дугуйт ачигч зэрэг хүнд машин механизмын шанага, хутганы ир, хамгаалалтын эд ангиуд үйлдвэрлэгч Esco брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2012 Өсвөр үеийнхний дунд Монгол орон даяар анх удаагаа зохиогдсон “Монгол мөрөөдлийн баг” сагсан бөмбөгийн тэмцээнийг ивээн тэтгэв.
2012 Ниссан төвийн Эрдэнэт салбарыг албан ёсоор нээж ашиглалтанд оруулав.
2012 “Universe Best Songs 2013” наамдын ивээн тэтгэгчээр дэмжин оролцлоо.
2012 “Азийн эмэгтэйчүүдийн боксын аварга шалгаруулах тэмцээн”-ий ерөнхий ивээн тэтггэгчээр оролцлоо
2012 Итали-Өсвөрийн зуслан” хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх төслийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа.
2013 Тос, тосолгооны материал үйлдвэрлэлээрээ тэргүүлэгчдийн нэг Total брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (Франц)
2013 Ниссан төвийн Амгалан салбарыг албан ёсоор нээж ашиглалтанд оруулав.
2013 “Моннис Экьюпмент Эвент” хүнд машин механизм танилцуулах өдөрлөгийг анх удаа зохион байгууллаа

Б.ГАНТУЛГА: Бид Ниссаны хамгийн сүүлийн үеийн загваруудыг хэрэглэгчиддээ цаг алдалгүй хүргэдэг

2010.04.19 | Өнөөдөр сонин

Өнөөдрийнхөө ярилцлагынхаа буланд Моннис Группын Үйл ажиллагаа, Удирдлагын газрын захирал Б.Гантулгатай уулзаж Монголын автомашины зах зээл, ялангуяа шинэ автомашины борлуулалтын талаар тодорхой мэдээлэл авсан юм.
- Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе.

- Баярлалаа, танд энэ өдрийн мэнд хүргэе.

- Өнөөдөр таныг ярилцлагадаа урьж байгаагийн учир нь Монголын автомашины зах зээлийн тухай, тэр дундаа шинэ автомашины өнөө үеийн зах зээлийн байдлыг тодруулахаар, тодорхой асуултанд хариулт авахаар урьсан юм. Та уншигчдад компанийнхаа талаар товчхон танилцуулахгүй юу.

- Моннис компани нь 1998 онд байгуулагдсан ба Ниссан автомашины дистрибьютороор анхлан үйл ажиллагаагаа явуулж эхэлснийг мэдэхгүй хүн ховор байх. Одоогоор автомашин, хүнд машин механизмын худалдаа, засвар үйлчилгээ, барилга, агаарын тээвэр, эрчим хүчний засвар угсралт, геологи, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг 9 салбар компанитай болоод байна.

- Танай компаний хувьд Ниссан автомашинаар анхлан бизнесээ эхэлсэн гэдэг утгаараа Ниссандаа нилээд анхаарлаа хандуулж ажилладаг байх. Танай компанийг олон хүмүүс Ниссан автомашинаар мэддэг болсон гэж боддог юм. Таны бодлоор Монголд Ниссаны нэр хүнд хир хэмжээнд байдаг гэж бодож байна.

- Тэгэлгүй яахав, манай компаний нэр хүртэл Монгол – Ниссан буюу Моннис гэсэн нэртэй. Ниссан гэдэг брэнд маань угаасаа дэлхий дахинд нэр хүндтэй, ялангуяа АНУ, Япон, Европын орнуудад илүү нэр хүндтэйд тооцогддог. Монголд ч албан ёсны дистрибьюторын шугамаар нэвтэрснээс хойш 12 жилийн хугацаанд мэдэхгүй хүнгүй, нэр нь олон түмэнд танигдсан сайн автомашины брэнд болж чадсан гэж бодож байна. Манай компани 1998 онд байгуулагдснаас хойш 12 жилийн туршид бид 4000 гаруй автомашиныг Монголын хэрэглэгчдэд хүргэсэн бөгөөд сүүлийн жилүүдэд манай худалдан авагчдын тоо эрчимтэй өсч байгаа юм. Энэ нь Ниссаны хамгийн сүүлийн үеийн загваруудыг хэрэглэгчиддээ цаг алдалгүй түргэн шуурхай хүргэдэг, борлуулалтын дараах засвар үйлчилгээг чанартай гүйцэтгэдэг зэрэгтэй холбоотой болов уу гэж бодож байна. Анх Murano, Infiniti FX, 350Z зэрэг загваруудыг хотын замаар давхихыг хараад нүдэндээ итгээгүй хүмүүс олон байсан гэж ярьдаг. Нэг үеээ бодоход манайхан шинэ загварыг автомашинуудыг цаг алдалгүй худалдан авч унах боломжтой болжээ.

- Ойрын хугацаанд танайх ямар загварын автомашинууд оруулж ирэх төлөвлөгөөтэй байна. Ойрын төлөвлөгөө юу байна.

- Энэ онд Ниссаны хувьд түүхэнд тодоор бичигдэхүйц жил болж байна. Учир нь Ниссаны хамгийн нэр хүндтэй, олонд танигдсан загвар Patrol автомашины 7 дахь үеийн шинэ загвар болох 2011 оны загвар энэ онд нээлтээ хийж олонд танилцуулагдаад байна. Одоо эхний ээлжийн үйлдвэрлэл явагдаж байгаа бөгөөд энэ үйлдвэрлэлээс манайд ирүүлж байгаа нь 1 дүгээрт биднийг хүндэтгэсэн, 2 дугаарт бид нэг юмаараа ч гэсэн дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхаж байгааг харуулж байна.

- Patrol гэдэг автомашиныг манайхан бүгд мэдэх байх. Миний мэдэхээр энэ нь “харуул, цагдаа” гэсэн утгатай үг. Өөр ямар нэгэн утгатай нэрлэсэн юм боловуу?

- Анх харуул гэсэн утгатай нэрлэгдсэн нь ч учиртай. 60-аад оны үеэс эхлэн Японд гал унтраах анги, цагдаагийн алба, уулын аюулгүйн хамгаалалт зэрэгт одоог хүртэл ашигладаг юм байна лээ. Энэ нь аюулгүй, найдвартай байдалтай нь шууд холбоотой байх.

- Patrol гэдэг машиныг ер нь “Бартаат замын хаан” гэж тодорхойлдог. Шинэ загварын хувьд туулах чадвар нь хир нэмэгдсэн бол?

- Мэдээж аливаа бүтээгдэхүүн шинэчлэгдэн хөгжих тусам чанарын дэвшил гарч, сайжирч байдаг. Patrol ч бартаат замд туршигдсан урдын сайн чанарууд дээр илүү орчин үеийн, дэлхийд анхдагч технологиудыг суурилуулан илүү сайжирсан гэхэд болно. Жишээ нь гэхэд уулын налуу, хазгай газраар явахад автомашины хазайлтыг мэдрэн тэнцүүлэх үүднээс эсрэг тийш нь хазайлгах жишээтэй. Хот газар зогсоолд автомашинаа тавихад зориулагдсан 4 талаа харах камер, явах газрын гадаргуунаас хамааран цас, элс, хад чулуу, засмал зам гэсэн 4 горимд ганцхан товч дарснаар шилжүүлэхэд тус бүрт нь зориулагдсан хурд хүчийг тохируулан явах болно. Цонхнууд нь дуу намсгагч хальстай, салоны агаарыг шүүн цэвэршүүлэх систем гээд дурдаад байвал нилээд их шинэ системүүдийг суурилуулсан байгаа.

- Энэ загвар нь Монголд хэдийгээр орж ирэх вэ?

- Монголд энэ сарын дундуур орж ирнэ. Ниссаны эхний үйлдвэрлэл гэдэг утгаараа манайх 1-ийг захиалсан байгаа. Харин цааш цаашдын үйлдвэрлэлд нь хангалттай тоогоор захиалсан байгаа. Бид урдын адилаар хэрэглэгч, үйлчлүүлэгчиддээ дэлгэрэнгүй танилцуулах арга хэмжээг зохион байгуулж албан ёсоор танилцуулгыг хийх болно. Ийнхүү эхний үйлдвэрлэлээс манайд хуваарилсанд бид их баяртай байгаа. Манай хойд болон урд хөршид л гэхэд дөнгөж 7 сараас эхлэн нэвтрүүлэх бол Австралид л гэхэд ирэх 2011 онд нээлтээ хийнэ. 2011 оны загвар гэдэг нь 2011 онд олонд танилцуулна гэсэн үг л дээ. Иймд манай хэрэглэгчид харьцангуй шинэ загварын машинтай танилцах гэж байна л даа.

- Манайхан хэдхэн жилийн өмнөөс л хүний гараар эдлэгдээгүй, цоо шинэ автомашин унаж эхэлсэн дээ. Монголчууд хүлэг морь мэт дээдэлдэг төмөр хүлгээ сонгохдоо аль болох шинээр нь, шилдгийг нь сонгодог. Тиймдээ ч шинэ автомашины эрэлт хэрэгцээ сүүлийн жилүүдэд эрчимтэй өссөн нь таны ярианаас харагдаж байна. Сүүлийн жилүүд гэснээс эдийн засгийн хямрал танай борлуулалтанд хир нөлөөлсөн бэ?

- Мэдээж хямрал тойрч гарсан салбар ховорхон байх. Ялангуяа автомашины салбар нилээн өртсөнийг хүн бүр л мэдэж байгаа. Гэхдээ бидний хувьд харьцангуй хөнгөн туссан юм боловуу гэж бодож байна. Өнгөрсөн жилийн тайлан судалгаанаас харахад борлуулалтын бууралт бусад брэндүүдийг бодоход хамаагүй бага, худалдан авагчдаа алдаагүй харагдаж байсан.

- Би Япон автомашинтай холбоотой нэг зүйл асуухыг хүссэн юм. Сүүлийн саруудад Японы томоохон автомашин үйлдвэрлэгч Тоёота 9 сая гаруй автомашинаа алдаатай хийгдсэн газны дөрөөнөөс болж эргүүлэн татаж асар их хэмжээний алдагдал хүлээж буйгаа албан ёсоор зарлаж байсан. Араас нь шил даран Хонда, Митсубиши гээд үйлдвэрлэгч мөн тодорхой тооны автомашинуудаа алдаатай хийцээс болж татаж эхэлсэн. Гэтэл сүүлийн сард Ниссан бас тодорхой тооны автомашинууд татаж эхэллээ гэсэн мэдээ хэвлэлээр цацагдаж эхэлсэн. Юуны учир татаж эхэлсэн юм бол, тодруулга өгөхгүй юу.

- Автомашин гэдэг бол хүний амь настай шууд холбоотой хэрэгслийн хувьд бүх эд ангийг нь нарийн нягт, алдаагүй хийх ёстой. Тоёота корпорацийн хувьд энэхүү алдаанаас болж 20 гаруй хүний амь нас үрэгдэн, 200 гаруй хүн бэртсэн аймшигтай ослууд гарсан гэж интернэтээр дүүрэн мэдээлэл болсон. Мэдээж бид Хонда, Ниссан зэрэг автомашин үйлдвэрлэгчдийн автомашинаа эргүүлэн татах болсон шалтгааныг тухайн үед нь нарийн судалж үзсэн л дээ. Ниссаны хувьд тоормозны гишгүүрийн удаан ажиллагаатай хийгдсэн гэдэг шалтгаанаар эргүүлэн татсан байсан. Гэхдээ үүнээс болж ямар нэг осол гэмтэл гараагүй, урьдчилан сэргийлэх үүднээс дээрх алхмыг хийсэн гэж манайд Японы зүгээс мэдэгдсэн байгаа. Дээрх алдаатай хийгдсэн тодорхой цөөн тооны загварын автомашинууд нь мөн үйлдвэрлэсэн оны хязгаартай байсан учраас бид өөрийн борлуулсан автомашинуудаас арлын дугаараар нь шүүлт хийхэд манайд зарагдсан автомашинууд дээрх эргүүлэн татах шаардлагатай автомашинуудад хамааралгүй болох нь тогтоогдсон.

- Бидний асуултанд тодорхой хариулт өгсөн танд баярлалаа, таны цаашдын ажилд амжилт хүсье.

- Баярлалаа, та бүхэнд ажлын амжилт хүсье.