Ниссан 4х4 клубын гишүүд шинэ оны анхны уулзалтаа хийлээ

Ниссан 4х4 клубын гишүүд шинэ оны анхны уулзалтаа хийлээ

Түгээх
Ниссан 4х4 Монголиа клубээс Ниссан автомашин хэрэглэгч, сонирхогчиддоо зориулан шинэ жилийн анхны уулзалтаа амжилттай зохион байгууллаа.Энэхүү өдөрлөгөөр нийт 30 гаруй залуус 9 Патрол автомашины хамт оролцож Улаанбаатар хотоос 100 гаруй км зам аялж дурсгалтай бас үр бүтээлтэй өдрийг өнгөрүүлсэн юм.

Цугласан залуусын дунд Ниссан төмөр хүлгийн чадал чансааг сорьсон “Жолоодлогын техник буюу уран жолоодлого” болон “Огцом хурд авалтын харьцуулалт” зэрэг техникийн тэмцээнүүдийг Хүй Долоон Худагт хийсэн юм. Үүнээс гадна нэг сонирхол, хоббид хөтлөгдсөн гишүүд бие биедээ өөрсдийн автомашиныг танилцуулж тэр дундаа ямар тоноглол, сэлбэгийг хэрхэн хэрэглэж байгаа талаар санал бодлоо солилцоод авлаа.

Өдөрлөгт ирсэн хүмүүст клубын зүгээс Моннис Группын 15 жилийн ойн хуанли бэлэглээд шинэ оноо амжилт бүтээл адал явдлаар дүүрэн өнгөрүүлэхийг хүсэн ерөөв.

Ийнхүү Налгар жуулчны баазад алжаалаа тайлсан залуучууд цаашид Ниссан клуб ямар үйл ажиллагаа явуулбал илүү сонирхолтой байх талаар ширээ тойрч суун ярилцаж нэгэн өдрийг хамтдаа үдлээ. Ниссан хэрэглэгчдийн нөхөрлөл, хамтын харилцааг дэмжих, техникийн мэдлэг туршлага хуваалцах зорилготой Ниссан клуб нь гишүүддээ хандсан олон төрлийн үйл ажиллагааг 2014 онд тогтмол зохион байгуулахаар зорьж ажиллаж байна.