Дубай хотод 8 дугаар сарын 22-ны өдөр Ниссан Патрол Ү62 автомашин Гиннесийн "Хамгийн хүнд биетийг чирсэн автомашин төрөлд шинэ амжилтыг тогтоолоо.Шинэ амжилт тогтоох арга хэмжээ Sharjah олон улсын нисэх онгоцны буудалд болж өнгөрлөө.
Үйлдвэрлэлийн стандартаас нэмэлт сайжруулалт хийгдээгүй Ниссан Патрол Ү62 автомашин түлшний саваа дүүргэсэн, дүүрэн ачаа бүхий 170 тонны жинтэй аварга ачааны нисэх онгоцыг 100 метр газар чирж өмнөх амжилтаас даруй 15 тонноор илүүрхэж Гиннесийн шинэ амжилт тогтоож чадсан байна.
Патрол Ү62 автомашин нь алдарт Ниссан Патрол цуврал загварын 6 дахь үеийн загвар бөгөөд дизайн, туулах чадвар, дэвшилтэт технологиудаараа тэргүүлэгч SUV болж чадсан юм.