Моннис Групп Нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч компаниар шалгарлаа

Share articleМэдээлэл түгээх


Монголын татварын мэргэшсэн зөвлөх, хуульчдын нийгэмлэг ТББ-аас жил бүр Монгол Улсын төсөвт оруулсан татвар төлөлтийн хэмжээгээрээ тэргүүлэгч компаниудын дунд “Нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч” компаниудыг жил бүр тодруулдаг уламжлалтай.Моннис Группыг 2011 онд Монгол Улсын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулан, нийгмийн хариуцлагаа өндөрт өргөж “НИЙГМИЙН ХАРИУЦЛАГААР ТЭРГҮҮЛЭГЧ” компаниар шалгарсан тул тус байгууллагаас “Хүчирхэг Монголын Төлөө” цомоор шагнаж, батламж олголоо. Моннис Групп нь 2011 онд спорт, урлаг, боловсролын салбарт нийт 320’000’000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийн нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч компаниар шалгарсан ба улсын төсөвт нийт 42’000’000’000 төгрөгийн хөрөнгийг төвлөрүүлсэн байна.