Ниссан 4х4 Монголиа клубын 1 жилийн ойг тохиолдуулан Ниссан автомашин хэрэглэгч, сонирхогчиддоо зориулан “NISSAN CHALLENGE МONGOLIA-2012” адал явдал, авто спорт бүхий тэмцээн анх удаа амжилттай зохион байгуулалаа.Ниссан төмөр хүлгийн чадал чансааг сорих адал явдалт тус тэмцээнд нийт 10 багийн 50 тамирчид Ниссан Патрол Y60, Y61 загварын автомашинаар оролцож 2 өдрийн турш 8 төрлийн тэмцээнд авхаалж самбаа, хурд хүч, мэдлэг чадвараа сорьсон юм. Тус тэмцээнд оролцсон багууд шавартай бартаат зам туулах, олс таталт, газрын зурагтай ажиллаж бартаат зам туулах, уулын дугуй, асуулт хариулт, буухиат уулын дугуй, багийн даалгавар, ур чадвар техникийн жолоодлого зэрэг 8 төрлийн тэмцээнээр хоорондоо өрсөлдөж нийт цуглуулсан оноогоороо байр эзэлсэн юм.
Nissan Challenge Mongolia-2012 тэмцээний 1-р байрт Оргил баг Y60 автомашинаар шалгарч, 2,000,000 төгрөг, цом, 2-р байрт Ниссан Патрол Y60 автомашинтай Аялагч баг шалгарч 1,500,000 төгрөг болон цомоор, 3-р байрт Ниссан Патрол Y60 автомашинтай Хобби Центр баг шалгарч 1,000,000 төгрөг болон цомоор мялаалгалаа. Багийн зохион байгуулалт, автомашины техникийн нөхцөл, тэмцээнд бэлтгэсэн байдал зэрэг нь тэмцээний гол амжилтын үндэс байсныг зохион байгуулагчид тэмдэглэн хэлсэн юм.
Мөн багуудыг хөгжөөн дэмжихээр болон тэмцээнийг үзэж сонирхохоор 20-иод автомашин бүхий 100 гаруй сонирхогчид, хөгжөөн дэмжигчид ирсэн нь тус тэмцээний өнгийг улам нэмж байв. Энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохиож цаашдаа олон улсын чанартай жинхэнэ авто спорт тэмцээн болгохоор зорьж байна.
Тэмцээний дүн
Багийн дугаар |
Багийн нэр |
Нийт оноо |
Байр |
7 |
Оргил |
134 |
I |
10 |
Аялагч |
130 |
II |
8 |
Хобби Центр |
115 |
III |
5 |
Таван хошуу |
112 |
IV |
4 |
Vision X |
111 |
V |
1 |
Жокер |
104 |
VI |
6 |
Pick-Up |
98 |
VII |
9 |
А Team |
89 |
VIII |
2 |
Хар сувд |
83 |
IX |
3 |
Алмаз |
80 |
X |
Зохион байгуулагч
Ниссан Монголиа 4х4 клуб