Металс Монголиа-2011 арга хэмжээний Платинум спонсороор оролцож байна

Металс Монголиа-2011 арга хэмжээний Платинум спонсороор оролцож байна

ТүгээхShare
Уул уурхай, металлургийн салбарт хөрөнгө оруулагчдын “Mеталс Монголиа-2011” олон улсын чуулга уулзалт 11-р сарын 3, 4-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулагдаж байна.Тус чуулганд өнгөт металл, үнэт металл, хар төмөрлөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй гадаад, дотоодын томоохон аж ахуйн нэгжийн захирлууд, Улсын их хурал, Засгийн газрын төлөөлөл, нэр хүнд бүхий судлаачдын төлөөллөөс бүрдсэн шилдэг 27 илтгэгч оролцох юм. Чуулганы үеэр үндсэн хуралдаанаас гадна бизнесийн харилцаа холбоог өргөжүүлэх чиглэлээр технологийн үзэсгэлэн, коктэйл үдэшлэг, хүндэтгэлийн хүлээн авалт зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм байна.

Моннис Интернэшнл нь 2003 оноос тус чуулганы Платинум спонсороор оролцож буй Outotec брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч болсон юм.

Outotec нь байгалийн баялгийг тогтвортой хэрэглэгдэхэд зориулагдсан технологийн шийдлийг бий болгодог. Ашигт малтмал, металл боловсруулалтаараа дэлхийд тэргүүлэгч бөгөөд олон арван жилийн турш технологиудыг амжилттай хийж бүтээсээр ирсэн. Мөн тус компани нь химийн үйлдвэр, ус цэвэршүүлэх үйлдвэрлэл, байгальд хоргүй эрчим хүчний үүсгүүр ашиглах үйлдвэрлэлд дэвшилтэт технологииг санал болгодог.