Ниссан Тур-2011 багийнхан аяллаас ирлээ.

Share articleМэдээлэл түгээх


Хүчирхэг автохүлэг НИССАН-ыг эзэмшдэг Моннис Моторс компаний харилцагчид Завхан аймгийн үзэсгэлэнт нутаг, Отгонтэнгэр хайрханаар 3200км замыг туулж, амжилттай аялаад ирлээ.Завхан аймагт аялсан Ниссан тур-2011 аяллын багынхан Хангай говийн хослол Элсэн тасархай, Эрдэнэ зуу хийд, Өндөр гэгээн Занабазарын Төвхөн хийд, анагаах увидастай байгалийн рашаан Цэнхэрийн халуун рашаан, Тайхар чулуу, Монголын сүүлчийн галт уул Хоргын тогоо, Тэрхийн Цагаан нуур, мөнх цаст сарьдаг Отгонтэнгэр хайрхан, тунгалаг урсгалт Завхан, Идэр, Чулуутын голууд, өвөрмөц тогтоцтой Хар нуур, Баян нуур, Өгий нуур зэрэг Монгол орны үзэсгэлэнт газруудаар аялсан байна.

Ниссан 4х4 автомашинтай хэрэглэгчдийн дунд уламжлалт ёсоор зохион байгуулагдаг уг аяллын шатахуун, автомашины засвар үйлчилгээний зардлыг зохион байгуулагч Моннис Моторс компани хариуцдаг тул уг аялалд явах сонирхолтой аялагчдын тоо жилээс жилд өсөж байна.

Энэ жилийн аяллыг Монголын хамгийн анхны интернэт телевиз болох ТВ5 телевиз Ниссан Тур аяллын торгон агшин бүрийг сурвалжлан, цуврал нэвтрүүлэг бэлтгэн үзэгчиддээ хүргэхээр Ниссантай хамт аялсан байна.

Ийнхүү дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, ард иргэддээ эх орныхоо байгалийн болон түүхийн дурсгалт газруудыг таниулахад онцгой ач холбогдолтой Ниссан Тур-2011 аялал амжилттай зохион байгуулагдлаа.

Автомашины аяллаас гадна телевиз, гэрэл зургийн аялал, танин мэдэхүй-дисковери аяллууд хамт явдагаараа онцлог. Иймд аяллын гэрэл зурагчнаар шилдэг гэрэл зурагчин Сайнжаргал ажиллалаа.

Аялал зөвхөн үүгээр өндөрлөх бус, телевизийн цуврал нэвтрүүлгүүд хийгдэж телевиз үзэгчиддээ хүрэх, аяллын шилдэг гэрэл зургуудаар шинэ оны хуанли хийгдэх зэрэг ажлууд үргэлжилдэг.