Монгол улсын аварга шалгаруулах ширээний теннисний 45 дахь удаагийн тэмцээн эхэллээ

Монгол улсын аварга шалгаруулах ширээний теннисний 45 дахь удаагийн тэмцээн эхэллээ

ТүгээхShare
Ширээний теннисний 45-дахь удаагийн УАШТэмцээн 2011 оны 4 дүгээр сарын 7-9-ний өдрүүдэд “ОЧ” клубт зохиогдож байгаа ба тэмцээнийг Моннис Групп ивээн тэтгэн, зохион байгуулж байна.

Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн анх 1957 оноос эхлэн 2 жилд 1 удаа зохиогдож байгаад 1985 оноос хойш жил бүр аваргаа шалгаруулдаг болжээ.Тус тэмцээнд хөдөө орон нутгаас Дархан, Эрдэнэт, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Хөвсгөл, Ховд Улаанбаатар хотоос нийт 110 гаруй тамирчид оролцож байна.

Ерөнхий ивээн тэтгэгч Моннис Групп нь спортын салбарт ихээхэн дэмжлэг үзүүлж ажилладаг ба он гарсаар Ниссан Премьер Лиг, Насанд хүрэгчдийн боксын аварга шалгаруулах тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч, энэ удаад энэхүү Ширээний теннисний 45 дахь удаагийн тэмцээнд дэмжлэг үзүүлэн ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байна.

Мөн 2008 онд манай оронд анх удаа зохиогдсон Азийн оюутны аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээнийг дэмжиж, ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан юм.