Шинэ үеийн БАРТААТ ЗАМЫН ХААН Монголд

Шинэ үеийн БАРТААТ ЗАМЫН ХААН Монголд

Түгээх
Монголчууд бид өндөр хөгжилтэй орнуудын хэрэглээнээс бараг шахагдсан хуучин автомашинаар гангардаг байсан үе хэдийнээ ард хоцорчээ.

Үүний нэг нотолгоо бол Ниссан Мотор корпорацийн албан ёсны борлуулагч Моннис Интернэшнл компани Ниссаны шинэ загваруудыг цаг алдалгүй, дэлхий нийттэй зэрэг танилцуулж, ард түмэндээ цоо шинэхэн автомашин хүргэдэг болсон явдал юм.Тус компани өнгөрсөн 30-ны үдэш дэлхий дахинд нээлтээ хийж буй Патрол автомашины 2011 оны цоо шинэхэн загварыг хэрэглэгч, үйлчлүүлэгч, Монголчууддаа ёслол төгөлдөр танилцууллаа.

Тус арга хэмжээнд олны танил бизнесмэн, урлаг, соёлын томоохон төлөөлөгчид, төмөр хүлгийн хорхойтнууд оролцлоо.

Энэхүү автомашины арлын дугаар нь их анхаарал татсан тоо байлаа. 000011 буюу Японд үйлдвэрлэгдэж эхлээд ердөө 11 дэх Патрол гэсэн үг.

Арга хэмжээг Японы Ниссан мотор компаний Борлуулалтын дараах үйлчилгээ хариуцсан менежер Хирата Цуненори нээж үг хэлсэн ба хэлсэн үгэндээ “гадаад дотоод загвар, хийцийг үнэндээ манлайлагч байхаар зохион бүтээлээ. Энэ бол Япон чанараар өрсөлдөх Ниссаны Шатай Кюшү үйлдвэрт бүтээгдсэн анхны загвар юм. Сэтгэл хөдөлгөм, шинэ загварын Патрол нь ирээдүйд амжилт олно гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.

Тус компаний маркетингийн газрын захирал Гантулга автомашиныхаа талаар гадаад, дотоод загварын бусдаас ялгарах давуу талууд, хүчирхэг хөдөлгүүр, дэлхийд анхдагч болсон олон дэвшилтэт системүүдийн талаар зочдод илүү ойлгогдохуйцаар тайлбарлан харууллаа. Энэ үеэр зочдын анхаарлыг хамгийн ихээр татаж байсан зүйл бол яахын аргагүй уужуу том дотоод зай, маш тохилог тав тухтай зорчих хөшгин агааржуулалтын систем, автомат ажиллагаатай арын хаалга, олон үйлдэлтэй DVD энтертаймент систем, сайжруулсан 4х4 багц зэрэг байлаа.

Мөн Патролын 7 дахь үеийн шинэ загвар гарч байгаатай холбогдуулан Моннисынхны хийсэн нэгэн томоохон ажил бол Монгол дахь нийт Патрол хүлгүүдийг бүртгэж авах явдал байлаа. Нийт 300 гаруй Патрол бүртгүүлснээс 3 номинациар хамгийн удаан эдлэгдсэн, хамгийн хол зам туулсан, хамгийн ганган Патрол гэсэн үзүүлэлтээр шалгаруулан номинацийн эздийг Пирелли брэндийн 4 дугуйгаар шагнасан юм.

Арга хэмжээний төгсгөлд бас нэгэн сюрпризийг барьсан нь Монгол дахь шинэ загварын Патролын эхний 20 худалдан авагчийг зарласан явдал юм.

Патрол Монголд ирээд 7 ч хоноогүй байхад аль хэдийнээ 20 худалдан авагч автомашинаа захиалчихсан байгаа нь үнэхээр л энэ загварыг Монголчууд болоод дэлхий нийтээрээ тэсэн ядан хүлээж байсныг харуулж байлаа.

Эдгээр 20 худалдан авагчдаа мөн урамшуулан 4 улирлын 5 дугуй, сэлбэг, сэрвисийн хямдралын эрхээр бэлэг барьж байлаа.

Ийнхүү 2011 оны загварын Патролыг Монголд цаг алдалгүй танилцуулсан явдал нь харилцагч, худалдан авагчдынхаа хувьд талархлыг нь хүлээгээд зогсохгүй бид дэлхийн хүмүүстэй хөл нийлүүлэн алхаж байгааг харуулсан хэрэг боллоо.