Аэро Монголиа ХХК Сөүл чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлсний 1 жилийн ой тохиолоо

Аэро Монголиа ХХК Сөүл чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлсний 1 жилийн ой тохиолоо

Түгээх

Аэро Монголиа ХХК 2023 оны 7 дугаар сарын 1-ээс БНСУ-ын Сөүл хот руу шууд нислэг үйлдэж эхэлсэн. Анх долоо хоногт гурван нислэгээр хязгаарлагддаг байсан бол өнгөрсөн нэг жилийн хугацаанд зургаа болж нэмэгдүүлсэн ажилттайгаар 1 жилийн ойгоо угтлаа.

БНСУ нь Монголчуудын хамгийн их зорчдог чиглэл төдийгүй, аялал жуулчлалтай холбоотой Монгол руу чиглэсэн урсгал тогтмол нэмэгдэж байгаа учраас хоёр улсыг холбосон тус нислэгийг өдөр бүр болгон нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгааг Аэро Монголиа ХХК-ийн Коммерын газраас мэдээлсэн.

Аэро Монголиа ХХК нь БНСУ-ын Инчеон олон улсын нисэх буудал руу нислэг үйлддэг Монголын хоёр авиа компанийн нэг бөгөөд тус чиглэлд нислэг үйлддэг хамгийн хямд агаарын тээвэр компани

Нийт харилцан яриа