Нүүр >> Сайт >> Болзол & Нөхцөл

Болзол & Нөхцөл

Моннис Группын цахим хуудсанд зочилсон эрхэм танд баярлалаа.


Энэхүү цахим хуудас дахь мэдээллийг ашиглах

Энэхүү цахим хуудас дахь мэдээлэл нь санхүүгийн болон хөрөнгө оруулалтын талаар зөвлөгөө, гэрээ байгуулах санал биш болно.

Энэхүү цахим хуудаснаас авсан мэдээллийг та өөрийн хувийн хэрэгцээнд /өөрийн мэдлэг болон судалгааны мэдээлэл болгон/ ашиглах эрхтэй болно.

Цахим хуудаснаас авсан мэдээлэл нь Моннис Группын өөр эх сурвалжид зааснаас зөрүүтэй байгаа тохиолдолд та Группын Маркетингийн хэлтсийн 9910-0515 дугаарын утаснаас энэ талаар асууж тодруулан хамтарч ажиллана уу.

Цахим хуудаснаас авсан мэдээллийн улмаас бусдад учирсан хохирлыг Моннис Групп хүлээхгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.


Цахим хуудас дахь мэдээллийг шинэчлэх

Моннис Группын Маркетингийн баг нь www.monnis.com цахим хуудас дахь мэдээллийг шинэчлэн ажиллаж, шинэ мэдээллийг цаг алдалгүй хэрэглэгч та бүхэндээ хүргэж байх болно.

Сайт