Нүүр >> Компаниуд >> Моннис Сервис Саппорт

Моннис Сервис Саппорт

Моннис Сервис Саппорт нь борлуулалтын дараах үйлчилгээнд ихээхэн анхаарч ажилладаг ба энэ нь манай гол давуу тал болдог.

Бид бүх төрлийн хүнд машин механизм, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, угсралт, нийлүүлэлтийг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна.

Моннисоос нийлүүлсэн техник бүр өөрийн баталгаат хугацаатай байдаг ба баталгаат хугацаанд үйлдвэрийн осол,техникийн эвдрэл гэмтэл учирвал компани өөрийн зардлаар засч сэлбэх үйлчилгээ үзүүлдэг.

Засварын баг 
Моннис Сервис Саппорт нь нийт 500 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Ажиллагсдынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор хилийн чанад дахь үйлдвэрлэгч компаниудын сургалтуудад тогтмол хамруулдаг ба гадны шилдэг мэргэжилтнүүдийг эх орондоо урьж мэдлэг дээшлүүлэх сургалтуудыг тогтмол зохион явуулж байна.

Бид цаг ямагт хэрэглэгчдээ LIEBHERR бүтээгдэхүүний сэлбэгээр тасралтгүй хангах, баталгаат засвар үйлчилгээг үзүүлэхэд бэлэн байдаг.

Ийм учраас засварын багуудаа байнгын тогтмол ажиллуулдаг. 

Тухайлбал нэг уурхайн засвар үйлчилгээний баг 30-40 механик, инженерүүдээс бүрдэнэ. 


Мөн бүтээгдэхүүнийхээ бэлэн байдлыг хангахын тулд 
тухайн уурхайд сэлбэгүүдээ нөөцлөх, түүнтэйгээ холбож, тос болон тослох материал нийлүүлэх зэргээр борлуулалтын дараах үйлчилгээнд анхааран ажилладаг.

Энэ нь хэрэглэгчиддээ илүү ойртож, тэдэнд түргэн шуурхай, баталгаатай засвар үйлчилгээг үзүүлэх, хэрэгцээтэй бүхий л тоног төхөөрөмжийг нь нийлүүлэх зорилготой.

Сэлбэгийн нийлүүлэлт
Бид сэлбэгүүдээ ихэвчлэн Европоос захиалан авчирдаг.

Бидний нийлүүлсэн техникийн ажиллагаа хормын төдийд зогсвол харилцагч байгууллага томоохон алдагдалд орох эрсдэлтэй.

Тиймээс харилцагчийн үйл ажиллагааг тасралтгүй, найдвартай байлгах үүднээс сэлбэгүүдээ сайтар нөөцлөхийг эрмэлздэг.

Ялангуяа уул уурхайн өрнөлийн улиралд сэлбэгийн нөөцөө нэмэгдүүлэн ажилладаг.

Лиебхэрр сервис, үйлчилгээний төв
Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт байрлах Лиебхэрр засвар үйлчилгээний төв нь техник тоног төхөөрөмж хадгалах, байрлуулах, сэлбэг, засвар үйлчилгээний нэгдсэн төв юм.

Энэ төвд тоног төхөөрөмжийг засварлах төрөл бүрийн багаж, тоног төхөөрөмж байхын зэрэгцээ сэлбэг, хүнд даацын дугуй, тос, тослох материалыг байнгын бэлэн байлгах агуулах ажилладаг.

Мөн манай компани нь Scania, Terex, Kawasaki, Cummins, Allison transmission зэрэг машин механизм, тоног төхөөрөмжийн худалдааны болон засвар үйлчилгээ, агуулах, хуваарилалтыг өндөр түвшинд зохион байгуулах зорилгоор Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт Улаанбаатар брэнч төслийг хэрэгжүүлж байна.

Энэхүү төслийн хүрээнд: Уул уурхайн тоног төхөөрөмжийн угсралт, засвар үйлчилгээ, хөдөлгүүр сэргээн засварлах, түрээсийн тоног төхөөрөмжийн талбай, сэлбэг хэрэгслийн агуулах бөөний төв, гаалийн баталгаат агуулах, оффис үйлчилгээний төв баригдах юм.

Website: www.monnis.com/liebherr

Компаниуд